Хүн төрөлхтөн дэлхий дээр 900 мянган төрлийн бизнес эрхэлдэг аж.
Өнгөрсөн онд хамгийн их ашиг авчирсан 10 бизнесийг танилцуулъя.
Харамсалтай нь тэдний ихэнх нь гэмт хэрэг.
Хүн төрөлхтөн дэлхий дээр 900 мянган төрлийн бизнес эрхэлдэг аж. Өнгөрсөн онд хамгийн их ашиг авчирсан 10 бизнесийг танилцуулъя. Харамсалтай нь тэдний ихэнх нь гэмт хэрэг.
Дэлхийн хамгийн их ашиг орлоготой бизнесийг хар тамхины наймаа тэргүүлж байна. Уг бизнес нь жил бүр 300 тэрбум ам.доллараас илүү ашиг өгдөг байна. Марихуанын зах зээл гэхэд л дангаараа 141,8 тэрбум ам.долларын ашигтай байдаг ажээ. Зарим улс хар тамхийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд албан татвараас чөлөөлдөг учир нь улс орондоо маш их орлогыг авч ирдэг аж.
2. Зэвсгийн наймаа
Аливаа орны засгийн газрууд төсвийнхөө боловсролд зарцуулах мөнгөнөөс хэд дахин илүү мөнгийг зэвсэг техникт зарцуулдаг ажээ. Дэлхийн даяар нийт улсуудын зэвсэг техникт зарцуулсан мөнгөн дүн нь өнгөрсөн онд 34 хувиар өсч,1.15 триллион ам.доллар болжээ.
3. Биеэ үнэлэлт
Дэлхий сая сая хүмүүс өөрсдийнхөө физиологийн дур хүслийг хангалцсаныхаа төлөө мөнгө олж байна. Өнгөрсөн жилд гэхэд л уг бизнесийн ашиг барагцаалбал 108 тэрбум ам доллар байсан ажээ. Биеэ үнэлж буй хүмүүс сайн дураараа болон бусдын дарамтаар энэ үйлдлийг хийдэг. Дэлхий дээрх бүх биеэ үнэлэгчдийн нэг нь л гэхэд жилд дунджаар 250 мянган ам.доллар олдог гэсэн судалгаа гарсан байна.
4. Газрын тос
Та дэлхийн бүх цаг үеийн хамгийн баян хүн бол АНУ-ын тэрбумтан Жон Рокфеллер. Тэрбээр бизнесийнхээ гарааг газрын тосны салбараас эхлүүлсэн нэгэн юм. Энэ бизнес жилд дунджаар 2,5 триллион ам.долларын ашигтай байдаг. Өнөөгийн байдлаар дэлхийн хамгийн ашигтай ажилласан шилдэг зургаан компаниар "Exxon" "Mobil", "Gazprom", "Shell", "Chevron", "BP" болон Бразилын "Petrobras" багтаж, тэдний ашиг 2008 онд 156 тэрбум ам.долларт хүрсэн юм байна.
5. Мөрийтэй тоглоом
Өнгөрсөн жилийн АНУ-ын мөрийтэй тоглоомын ашиг 33 тэрбум ам доллар байжээ. Үүний дотор Невада мужийн Лас Вегас хотын орлого дангаараа 10 тэрбум ам.доллар гээд боддоо. Харин Азийн мөрийтэй тоглоомын төв Макаогийн зөвхөн нэг сарын ашиг 1,7 тэрбум ам.доллар байсан ажээ.
6. Банкны бизнес
Саяхан дэлхий даяар санхүүгийн хямрал болоход 1000 том банк нийлбэр дүнгээрээ ердөө л 115 тэрбум ам.долларын ашгаа салхинд хийсгэсэн аж. Дэлхийн томоохон банкуудын актив хөрөнгө нь дунджаар 800 триллион ам.доллар байдаг аж. 2009 оны судалгаанаас харахад Хятадын үйлдвэр худалдааны банкны ашиг 16 тэрбум ам.долларын ашигтайтайгаар ажиллаж банкны салбараа тэргүүлсэн байна.
7. Согтууруулах ундаа
Дэлхийн хамгийн томоохон спиртын төрлийн бизнес эрхэлдэг таван компанийн жилийн ашиг 227 тэрбум ам.доллар бөгөөд 2004 онд ойролцоогоор 200 тэрбум литр согтууруулах ундаа зарсан судалгаа гарсан ажээ. Дэлхийн томоохон согтууруулах ундаа үйлдвэрлэгч компаниуд дийлэнхдээ хөгжиж буй улс орнуудад салбараа байршуулдаг. Энэ ч их үр дүнтэй байдаг бөгөөд хөгжиж буй орнуудын хүмүүс согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэдэгтэй нь их холбоотой байдаг байна.
8. Насанд хүрэгчдэд зориулсан бизнес
Хүн болгон ил болон нууц далд хэлбэрээр порно бүтээл үздэг. 2006 онд дэлхийн насанд хүрэгчдэд зориулсан бүтээл хийдэг үйлдвэрлэлийн ашиг 97 тэрбум ам.доллар байсан аж. Дашрамд сонирхуулахад дэлхийн даяар интернетээр секунд бүр 28,000 хэрэглэгч порно бичлэг үздэг байна.Үүнээс гадна видео тоглоом, сэтгүүл болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг хүмүүс ихээр хэрэглэдэг ажээ.
9. Эмийн үйлдвэрлэл
Дэлхийн даяар нийт эмийн үйлдвэрүүд 700 тэрбумаас илүү ашиг орлоготой байдаг ажээ. Үүнд дан ганц эм үйлдвэрлэдэг бус эрүүл мэндтэй холбоотой бараа бүтээгдэхүүн хийдэг компаниуд орсон байна.
10. Хүний наймаа
Энэ бизнес хүмүүсийг хуурч эсвэл гэр орноос нь хүчээр хулгайлан боол болгодог. Охид хүүхнүүдийг голчлон биеэ үнэлэгч болдог. Мөн дан ганц эмэгтэйчүүд ч гэлтгүй эрчүүдийг овжин заль ашиглан аргандаа оруулаад эд эрхтнийг нь аваад зарж борлуулдаг байна. Хүний наймааны бизнес өнөөдрийн байдлаар 32 тэрбум ам.долларын ашигтай байгаа бөгөөд дэлхийн даяар асар хурдтай, нарийн зохион байгуулалттайгаар өсч яваа бизнес болж байна. Хамгийн багадаа дэлхий даяар 27 сая хүн боолын нөхцөлд хөдөлмөр эрхэлж байгаа аж.
Б.Билэгт
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (10)