Өнгөрсөн амралтын өдрөөр дээрмийн цөөнгүй хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урд талд байдаг “Мөнгөн завъяа” дэлгүүрийн үүдэнд ухаан алдсан хүн байна гэсэн дуудлага цагдаагийн газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу хэргийг шалгахад өглөө эрт дэлгүүрээ нээх гэж байсан худалдагч эмэгтэйг үл таних этгээд цохиж унагаан, ухаан алдуулж 2.5 сая төгрөг болон долоон ширхэг мөнгөн аяга, ширэн бүс зэргийг нь дээрэмдэн авч зугтжээ. Гэмт этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхлээд байна.
Б.Золбоо
Сэтгэгдэл (1)