Монголчууд цахиурлаг чулуу сод хоёроор барилгын материал, уул уурхай, шахмал түлшинд хэрэглэдэг шингэн шилийг гарган авчээ. Уг үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт ажиллуулж эхэлсэн байна.
“ЖГБ” үйлдвэрийн зөвлөх инженер Г.Бямбаа ярихдаа, “Уулын цахиурлаг чулууг содтой хольж шатаагаад гарсан бүтээгдэхүүнийг 170 хэмийн халуун ууранд шингэлж гаргасан. Шингэн шилийг барилгын цементтэй хольж хэрэглэвэл илүү бат бөх болдог. Мөн барилгад будаг, шохой, лак хийхэд ашигладаг. Түүнчлэн уул уурхайд коксжуулсан нүүрсний нунтагийг барьцуулдуулахад хэрэглэдэг.Шингэн шилийг манайх Орос, Хятад Солонгосоос оруулж ирж байгаа. Гаднаас оруулж ирж буй шингэн шилний хувьд химийн бүтээгдэхүүн ихтэй учраас хор нөлөө ихтэй. Манай бүтээгдэхүүний хувьд хор нөлөөгүй байгалийн чулуу саванг бэхжүүлэх зорилгоор натри нэмсэн.Шингэн шилийг нойтон хуура аргаар гаргадаг. Манай үйлдвьэр хуурай аргаар шингэн шил гаргаж байна. Бараа худалдаж авахаар дотор нь байдаг ууттай жижиг бөөрөнхий зүйл байдаг даа. Энэ нь хэт хуурайг чийглэж, хэт чийгийг хуурай болгох үүрэгтэй зүйл. Үүнийг бас хийж байгаа” гэв.
Монгол инженерүүд хийж бүтээхийн төлөө ийнхүү ажиллаж байна. Оросын нэг литр шингэн шил худалдаж авахад 5000 бол монголд үйлдвэрлэсэн нь 2200 төгрөг аж.

Б.Заяа
Сэтгэгдэл (19)