Улсын яллагч Бааварын биеийн байдал муу байгаа тул хэргийг тусгаарлаж
шүүх саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргасан ч уг саналыг шүүх бүрэлдэхүүн
хэлэлцэж үзээд, хэргийг тусгаарлах боломжгүй хэмээн үзэж тодорхойгүй
хугацаагаар түдгэлзүүлэв. Тиймээс Бааварын биеийн байдлаас шалтгаалан уг
хэргийг хэзээ хэлэлцэхээ шийдэх юм байна.
Хар тамхи хэрэглэж, хадгалсан хэрэгт сэжигтнээр татагдсан “Дижитал” хамтлагийн ахлагч Баавар нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо.
Улсын яллагч Бааварын биеийн байдал муу байгаа тул хэргийг тусгаарлаж шүүх саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргасан ч уг саналыг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж үзээд, хэргийг тусгаарлах боломжгүй хэмээн үзэж тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлэв. Тиймээс Бааварын биеийн байдлаас шалтгаалан уг хэргийг хэзээ хэлэлцэхээ шийдэх юм байна.
Хэргийг эргэн сануулбал, Ш.Батбаяр, Т.Алтай, Г.Адьяасүрэн нарыг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-т зааснаар буруутгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Тэднийг зүйлчилж буй Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-д мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан, мөн уг хэргийг давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэх үндэслэлүүд юм.Гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх тухай хуулинд заажээ.
Сэтгэгдэл (3277)