Тэд
АНУ, Энэтхэг, Пакистан, Индонез, Иран, Хятад, Тайланд болон өмнө нь
коммунист дэглэмтэй байсан орнуудын эрх мэдэлтнүүдийн нууц компаниудыг
илчилсэн юм. Ер нь “Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын холбоо”
хаанахын, хэний, хэр их нууц хөрөнгийг илчилснийг хүргэе.
Өнгөрсөн долоо хоногт “Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын холбоо” оффшор буюу гадаадад компани байгуулж, түүнийхээ нэрээр нууц хадгаламжиндаа их хэмжээний мөнгө хадгалж буй баячуудын дансны мэдээллийг дэлгэсэн нь дэлхийн нийтийг цочроосон билээ. Швейцарийн банкин дахь нууц мэдээлэл нь илчлэгдсэн хүмүүсийн ихэнх нь улс төрчид байсан.
Тус холбооноос зарим улсын Засгийн газар нууц материалаа өгөхийг ч хүссэн. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын холбоонд Герман, Грек, Солонгос, АНУ-ын Засгийн газар хүсэлт тавьсан боловч төрийн бүтэц бүхий байгууллагад материалаа өгөхгүй хэмээн хариулсан байна.
Тэд АНУ, Энэтхэг, Пакистан, Индонез, Иран, Хятад, Тайланд болон өмнө нь коммунист дэглэмтэй байсан орнуудын эрх мэдэлтнүүдийн нууц компаниудыг илчилсэн юм. Ер нь “Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын холбоо” хаанахын, хэний, хэр их нууц хөрөнгийг илчилснийг хүргэе.
Канад: Тони Мерчант
Оффшор компани: “Merchant (2000) US Inc Trust”
Канадын улстөрч асан зартай хуульч Тони Мерчант Либерал намын сенатч Пана Мерчанттай гэрлэсэн. Канадын татварын байгууллагатай татварын асуудлаас болж нилээд ширүүн харьцаа үүсгэж байв. 1998 онд “US inc trust” компанийг 800 мянган ам.долларын хадгаламжтайгаар нээсэн. Нууц хадгаламжийнхаа талаар хариулт өгөхөөс татгалзсан.
Франц: Жейн Жакуйс Аугер
Оффшор компани: “International Bookstores Ltd [IBL]”
Хэвлэн нийлэгч болон Хятад судлаач энэ эрхэм Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд санхүүгийн эрхлэгчээр ажиллаж байв. Тэд Менежментийн үндэсний их сургууль хамт сурч байсан гэдэг. Тэрбээр 2005 онд хятадад томоохон хөрөнгө оруулалт хийсэн “Eurane SA” хэвлэлийн компаний гүйцэтгэх захирал юм. Жейн Жакуйс Аугерын “International Bookstores Ltd [IBL]” компани нь Виржин Айланд дахь Sinolinks Transworld Investment Consultancy компаний 25 хувийг эзэмшдэг. Мөн Хонконгийн “Capital Concord Developments” ХХК-ийн 2.5 хувийг эзэмшдэг байна.
ОХУ: Ольга Шувалова
Оффшор компани: “Plato Management” болон “Severin Enterprises Inc”
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай тун ойр ажилладаг улс төрч, бизнесмэн Игорь Шуваловын эхнэр нь Ольга Шувалов билээ. Игорь Шувалов нь 2008 оноос хойш Дэд ерөнхий сайдаар ажиллаж байна. 2007 онд хатагтай Ольга Шуваловын нэр дээр “Severin Enterprises” компани эзэмшиж байгааг тогтоожээ. Мөн “Sevenkey” хэмэх компанийг Бахамаст түүний нэр дээр зээмшиж байгааг 2011 онд эрэн сурвалжлах сэтгүүлч илчилсэн байна. Хосууд нууц хөрөнгийнхаа талаар мэдээлэл хийхээс татгалзсан.
АНУ: Денис Рич
Оффшор компани: “The Dry Trust”
Денис Рич нэртэй 4000 гаруй америк хүн бий. Харин энэ Денич Рич бол газрын тосны зартай худалдаачин Марк Ричийн хуучин эхнэр билээ. Марк Рич нь 2001 онд татвараас бултсан болон луйварын хэрэгт буруутгагдаж, тухайн үед Ерөнхийлөгч асан Клинтоны албанаас хасагдаж байв. Марк Рич дээрх хэргүүдээ цагаатгахын тулд олон мянган долларыг АН-ын улстөрчдөд өгснийг Конгрессын эрэн сурвалжлах ажилтнууд тогтоожээ. Түүний экс эхнэр Денис Рич 2006 оны дөрөвдүгээр сард “The Dry Trust” компанийхаа нэрээр 144 сая ам.доллар хадгалжээ. Мөн “Lady Joy” хэмээх томоохон хөлөг онгоц эзэмшиж байна.
2011 онд АНУ-ын иргэншлээ Австриар сольсон хатагтай Денис Рич нууц дансных нь тухай мэдээлэл цацна гэхэд мөн л хариу өгсөнгүй.
Азербайжан: Ерөнхийлөгч Ильхам Алиев болон түүний гэр бүл
Оффшор компани: Arbor Investments; LaBelleza Holdings; Harvard Management; Rosamund International
Ерөнхийлөгчийн дээрх гурван оффшор компаниа 2008 онд түүний охид болох Арзу, Лейла болон бизнесмэн Хассан Гозал нарын нэр дээр байгуулж, бүртгүүлжээ. Хассан Гозалын барилгын компани Азербайжанд томоохон тендэрт ялсан нь сэжигтэй. Харин үлдсэн нэг компани нь түүний эхнэр Мехрибаны нэрээр 2003 онд байгуулагдсан байна. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын холбоо түүнтэй холбогдсон боловч хариу өгөхөөс татгалзжээ.
Испани: Барон авхай Кармен Тиссен Борнемисза
Оффшор компани: Sargasso Trustees Ltd (1996-2004) and Nautilus Ltd (1994)
Тэрбумтан Тиссений бэлэвсэн эхнэр, нэгэн үеийн шилдэг загвар өмсөгч байсан Кармен Тиссен Борнемисза дээрх хоёр компанийг хүү Боржагийнхаа нэрээр бүртгүүлжээ. Түүний хуульч оффшор компани эзэмших болсон нь татвар төлөлтийг багасгаснаас гадна орон орон дамжиж оршин суух болсон тул ийм алхам хйихээс өөр аргагүй болсон гэжээ.
Филиппин: Мария Имелда Маркос Маноток
Оффшор компани: “Sintra Trust [BVI]”
Ерөнхийлөгч Маркосын ууган охин, одоо улсынхаа нэгэн мужийн амбан захирагчаар ажиллаж буй Мария Имелда Маркос 2005 онд “Sintra Trust [BVI]” компанийг эзэмших болжээ. Энэ компанийг түүний найз бизнесмэн Марк Чуа байгуулж өгчээ. Хариу өгөхөөс татгалзсан тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тус компаниа огт бүртгүүлээгүй байна.
Гүрж: Бидзина Иванишвили
Оффшор компани: Bosherston Overseas Corp
Түүнийг "Форбс" сэтгүүл Гүржийн хамгийн баян хүн буюу таван тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн үзсэн. Тэрбээр өнгөрсөн оны 10-р сард Гүржийн Ерөнхий сайдаар сонгогдсон юм. Ерөнхий сайд Бидзина Иванишвили оффшор компани 2006 онд байгуулсан тул асуудал болохгүйь бүгд хууль ёсны хэрэг хэмээн тайлбарлажээ.
Тайланд: Потжаман На Помбержа
Оффшор компани: Premium Select Inc (2007)
Тайландын өлбөн тушаалаасаа хөөгдөж буусан экс Ерөнхий сайд Таксин Шинаватрагийн эхнэр хатагтай Потжаман На Помбержа 2007 онд оффшор компани эзэмших болжээ.
Казахстан: Мухтар Аблязов
Оффшор компани: 31ширхэг
Энэ бизнесмэн Казахстаны төрийн өмчит банкинд таван тэрбум ам.доллар эзэмшиж байсан нь тогтоогдож байжээ. Мөн тэрбээр хамгийн том санхүүгийн залилан хийсэн этгээдүүдийн нэг болж болох юм.
Мухтар Аблязов Виржин Айландад 2006-2007 онд 31 оффшор компани эзэмшиж байна.
Кувейт: Шейх Сабах Жабер Ал Али
Оффшор компани: CIC Realty Inc, Capital Investment Company Group
Кувейтийн эрх баригч намын гэр бүлийн гишүүн Шейх Сабах Жабер Ал Али Кувейтын Замын боомтын ерөнхий газрын тэргүүн. Түүний хоёр анх нь Кувейтын дэд ерөнхий сайдаар ажиллаж байв. Түүний гэр бүлийнхэн дээрх хоёр нууц компанийг 2012 он хүртэл буюу долоон жилийн турш хувьцаа хэлбэрээр эзэмшиж байна.

Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (18)