Улаанбаатар
Өнөөдөр / 2015.09.01
17
Өдөртөө
10
Шөнөдөө

“Нэг цонхны үйлчилгээний төв”-үүдийг нэмж байгуулна

2013 оны 4 сарын 27
нэг цэгийн үйлчилгээЗасгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах хүрээнд Засгийн газраас хэд хэд томоохон зорилт тавьсан. Үүний нэг нь “Нэг цэгийн үйлчилгээний төв” юм. Монголын Засгийн газар Швейцарийн Засгийн газартай гэрээ байгуулж, тус улсын буцалтгүй тусламжаар улсын хэмжээнд 35 төв байгуулсан бөгөөд эдгээр төвүүд нь давхардсан тоогоор 3 сая 800 мянга гаруй иргэнд хөдөлмөр, нийгмийн халамж, нийгмийн даатгал, иргэний бүртгэл мэдээлэл, газрын харилцаа, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, нотариат, банк санхүүгийн зэрэг үйлчилгээ үзүүлээд байгаа талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Иргэдийн дэмжиж, талархаж байгаа энэ үйлчилгээг 6 сум, 4 хороонд шинээр байгуулж, 2 аймагт явуулын “Нэг цонхны үйлчилгээ” ажиллуулахаар шийдвэрлэж,  үүнд шаардагдах хөрөнгийн 40 хүртлэх хувийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байхыг холбогдох аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа.
Архангайн Жаргалант, Дорноговийн Замын-Үүд, Завханы Тосонцэнгэл, Увсын Тэс, Ховдын Үенч, Хөвсгөлийн Тариалан суманд, нийслэлийн Баянгол дүүргийн 22, Чингэлтэйн 16 дугаар хороонд “Нэг цэгийн үйлчилгээгний төв”-ийг тус тус нэмж байгуулахаар шийдвэрлэлээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан