Манай улсад Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурал болж байгаа. Энэ үеэр МАХН-ынхан даргыгаа хэлмэгдүүлсэн хэмээн өчигдөр жагссан. Харин тус намын тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өлсөглөн зарлах бэлтгэлээ хангаж дууссан талаар бид мэдээлсэн. Энэ мэдээллийн дагуу ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай уулзаж өлсөглөнгөө зогсоох талаар уулзсан юм. Уг уулзалтаар Н.Энхбаяр өөрийгөө хэлмэгдүүлсэн гэдэгээ дахин хэлсэн бөгөөд энэ удаа өлсөглөнгөө зарлахгүй байхаар Ч.Сайханбилэгтэй удтал ярилцсаны эцэст тохиролцжээ.
Гэвч тэрээр олон хоног хоол идэхгүй өлсөглөнд бэлтгэснээс болоод өчигдөр орой ухаан алдаж эмч нарыг сандаргасан байна. Түүнийг ухаан алдсаныг сонссон намынх нь олон гишүүд очиж хүндрэл учруулснаас болоод цагдаагийн хамгаалалтаар хүч нэмжээ. Мөн олон улсын хуралд оролцож байсан засгийн газрынхан, намынх нь удирдлагууд эмнэлэгийнхэнд чирэгдэл учруулсан байна. Мөн түүний аюулгүй байдлыг хангаж байгаа төрийн тусгай албаныхан ч очжээ.
Тухайн үед ардчилалын хурлаас эмнэлэгт очсон УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Н.Энхбаяр даргын бие маш муу байна. Эмч нар аюултай гэсэн дүгнэлт гаргалаа. Үнэндээ намын дарга албан ёсоор өлсгөлөн зарлана гэж мэдэгдээгүй ч өөрөө хоол идэхгүй биеэ өлсгөлөнгийн хэлбэрт шилжүүлсэн байжээ. Энд бас нэг зүйл онцлоход түүнийг тусгай хамгаалалтад авсан байгаа” хэмээн мэдэгдсэн байна. Ийнхүү өлсөглөнд бэлдсэн Н.Энхбаярын бие нь хүчрэхгүй ухаан алдсанаас болж эмч нар болоод хүчний байгууллагынхан ихэд сандаргаад өчигдөр оройжин бажигдуулжээ.
Эмч нарын үзэж байгаагаар бол Н.Энхбаяр ерөнхийлөгчийг “комонд” орсон гэж оношилж байгаа бололтой.
Ийнхүү Н.Энхбаяр өөрөө өлсөглөн зарлаагүй ч намынх нь гишүүд жагсаж, бие нь муудаж ухаан алдсанаар олон улсын анхаарлын төвд орлоо. Түүний эрүүл мэндийн асуудалд эмч нар ихээхэн санаа зовж байна. Өөрөө шударга үнэний төлөө эрүүл мэндээрээ дэнчин тавьж байгаа нь амь насанд нь ч халтайг эмч нар мэдэгдсээр байна. Гэвч тэрээр эрүүл мэндээсээ илүү шударга үнэн хэрэгтэй гэж тэмцэж байгаа бололтой. Арчдилсан орнууд, дэлхийн хэвлэлийнхэн түүний энэ үйлдэл анхаарлаа хандуулах нь гарцаагүй боллоо.

24tsag.mn
Сэтгэгдэл (63)