Уул уурхай, ашигт малтмалын олборлолт эхэлж буйтай холбогдуулан “Хүний хөгжил сан”-нд тодорхой хэмжээний орлого төвлөрүүлж, улмаар 21 мянган төгрөгөө авч амжаагүй иргэдэд нөхөн олгохоор болов.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнгөрөгч онд “Хүний хөгжил сан”-гаас мөнгөө аваагүй болон дутуу авсан иргэдийн судалгааг гаргаж, эхний ээлжинд бичиг баримтаа бүрдүүлж өгсөн хүний тоог үндэслэн улсын төсөвт 32 тэрбум төгрөг тусгуулсан юм. Гэвч өнөөдрийн байдлаар төсвөөс тусгагдсанаас гадна тус санд ямар нэг орлого төвлөрөөгүй, бүрдүүлэлт хангалтгүй байгаа учир олгож эхлээгүй байна.
Салбарын сайд С.Эрдэнийн тайлбарлаж буйгаар энэ сараас уул уурхай, ашигт малтмалын олборлолт идэвхжих учир “Хүний хөгжил сан” руу тодорхой хуримтлал хийж, харин үүний дараа эхний ээлжинд бичиг баримтаа бүрдүүлж өгсөн иргэдэд 21 мянга төгрөгийг олгож эхлэх юм байна. Энэ онд бичиг баримтаа бүрдүүлсэн иргэдийн нэгдсэн тоог гаргаж, 2014 оны төсөвт суулган, үе шаттайгаар олгохоор төлөвлөжээ.

Сэтгэгдэл (6)