Улаанбаатар
Өнөөдөр / 2015.05.23
28
Өдөртөө
8
Шөнөдөө

Бяцхан уншигчдад зориулсан шүлгийн ном хэвлэгдлээ

2013 оны 5 сарын 13
миний анхны ном Сэтгүүлч, хүүхдийн зохиолч А.Найгалмаагийн “Миний ном” нэртэй анхны ном худалдаанд гарчээ. Уг ном нь хүүхдийн гарын алганд багтахуйц хамгийн бяцхан ном гэдгээрээ онцлог аж. Нэгээс таван насныханд зориулсан уг номонд бага насны хүүхдийн хэл ярианы онцлогийг харгалзан үзэж, цээжлэхэд хялбар үг хэллэгүүдийг ашиглан бүтээсэн шинэ шүлгүүд багтжээ. Тухайлбал, мэлхий, сармагчин, бүргэд, гар хөл хоёр, зүг чиг, цасны ус зэрэг шүлэг оржээ. Шүлэг тус бүрийг өгүүлэмжийнхээ дагуу хөгжилтэй зургаар чимэглэсэн ба хурц өнцөггүй учраас хүүхэд амандаа хийсэн ч буйлийг нь гэмтээхгүй, бага насны хүүхдэд хор нөлөөгүй хүнсний будгаар хэвлэсэн байна. Уг номыг БНСУ-д хэвлүүлжээ.
Т.Энхэлээ
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан