Улаанбаатар Өнөөдөр / 2015.03.31
  • -5 Өдөртөө
  • -11 Шөнөдөө
  • 24tsag.mn
  • google.com
  • Зарлагдсан ханш
  • USD
  • 1982.09

“Мөрөөдлийн хот” гар зургын уралдааныг зараллаа

2013 оны 5 сарын 15
    p17qgk63cj1sdn1f2qp8e18vb1v9s1Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас нийслэл хотын эзэд болсон хүүхэд багачуудын дунд “Мөрөөдлийн хот” гар зургын уралдааныг зараллаа. Энэхүү уралдаанд оролцох хүүхэд бүхэн өөрийн хүсэж, мөрөөдөж, төсөөлж байгаа шинэ Улаанбаатарыг өнгө будгаар дүрслэн гаргахаас гадна 3 насны ангиллын дагуу өөр өөр  сэдвээр “Мөрөөдлийн хот”-оо бүтээх юм. Тухайлбал 6-9 насныхан “Миний мөрөөдлийн тоглоомын талбай” сэдвээр, 10-13 насныхан Миний мөрөөдлийн гудамж сэдвээр, 14-16 насныхан “Миний мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” сэдвээр уралдаанд оролцож, бүтээлийг насны ангилал бүрт I, II, III, Тусгай байр эзлүүлэх юм байна. Нэг сая гаруй төгрөгийн шагналын сантай энэхүү уралдаанд оролцох хүүхдүүдийн бүтээлийг 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн төр захиргааны Хангарьд ордоны 13 давхарт 10.00-17.00 цагийн хооронд хүлээн авах юм. Хэрвээ хүүхдүүд та бүхэн энэхүү уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 315320 дугаарын утсаар лавлаж болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...