Улаанбаатар
Өнөөдөр / 2015.08.03
23
Өдөртөө
11
Шөнөдөө

”Хориотой загвар” кинонд ”Тусгай салаа”-гийн Дэндэв, Хурц нар загвар өмсөнө

2013 оны 5 сарын 21
 1673f6412560f39dbig    "Хориотой загвар" нэртэй загварын ертөнцийн тухай кино тун удахгүй дэлгэцнээ гарах гэж байгаа талаар өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Загвар өмсөгч, дизайнеруудын амьдрал, уран бүтээлийг харуулсан адал явдалт инээдмийн киноны гол дүрүүдэд МУСТА жүжигчин Б.Навчаа, Бямбацогт, болон Б.Зулаа нар тогложээ. Мөн МУГЖ Б.Батзаяа,  "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Батаа "Тусгай салаа" киноны Дэндэв буюу Эрдэнэбаяр, Хурц буюу Д.Мөнхбат нар загварын тайзнаа алхах гэнэ. МУГЖ Лхасүрэнгийн хүү Л.Энхбаатар уг киноны зохиолыг бичжээ.  Харин киноны дууг Киви хамтлагийн дуучин Ука "Хайр бол донж", ноён Бондгор, Motive хамтлагийн дуучин Ганбаа нар "Чиний зураг" дуунуудаар хүргэжээ.  "Хориотой загвар" киноны нээлтийн үеэр спорт автомашин, мотоциклийн парад, рок поп урлагийн тоглолт болох юм байна. Нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 25-ны 17.00 цагт  "Тэнгис" кино театрт болно.
Д.Ундрах /24tsag.mn/
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан