Улаанбаатар Өнөөдөр / 2015.03.30
  • -2 Өдөртөө
  • -11 Шөнөдөө
  • 24tsag.mn
  • google.com
  • Зарлагдсан ханш
  • USD
  • 1985.14

“World Masters”-ын эхний өдөр С.Ням-Очир алтан медаль хүртлээ

2013 оны 5 сарын 26
ОХУ-ын Тюмен хотноо болж буй “World Masters”-ын эхний өдөр Монголын жүдочид таван медаль хүртсэн амжилттай явна. Манай тамирчин С.Ням-Очир, Х.Цагаанбаатар нар алт, хүрэл медалийг хүртэж  дэлхийн шилдгүүдийн тулааныг байлдан дагууллаа.

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ноос санаачлан зохион байгуулах болсон тав дахь удаагийн “Мастерс” энэ удаад эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилалд дэлхийн чансаанд эхний 16-д бичигдсэн шилмэл тамирчид энэ тэмцээнд зодоглолоо. Монголын жүдочдын хувьд энэ жилийн тэмцээнд 19 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 ба 63 кг-ын жингийн барилдаан болж, Монголын 15 жүдоч “Мастерс”-ын татамид хүч сорилоо. Тодруудбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, С.Мияарагчаа, 73 кг-д С.Ням-Очир, Х.Цагаанбаатар, Г.Одбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Отгонцэцэг, М.Уранцэцэг, 52 кг-д Б.Бат-Эрдэнэ, М.Бундмаа, А.Цолмон, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар барилдсанаас 73 кг-ын жингийн тэргүүн бөх, олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, ОУХМ Д.Сумъяа нар алт, ОУХМ Г.Болдбаатар, ОУХМ А.Цолмон нар мөнгө, дэлхийн аварга Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртсэн юм. Мөн 60 кг-д Д.Төмөрхүлэг, С.Мияарагчаа, 48 кг-д М.Уранцэцэг нар медалийн төлөө барилдаж, дийлджээ.

Харин 73 кг-ын жингийн хагас шигшээд мөн л Монголын жүдочид хоорондоо өрсөлдөв.  Тус тусын учраагаа ялснаар хэсгийн аварга болсон С.Ням-Очир, Х.Цагаанбаатар нар хагас шигшээ барилдаанд өрсөлдөж, Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очир юүко үнэлгээгээр ялсан. Ингээд аваргын төлөө Голландын жүдоч Декс Элмонтыг ялж, “Мастерс”-ын аваргаар тодорлоо. Жингийнхээ ангилалд дэлхийн чансааг тэргүүлж буй тэрбээр ийнхүү чансаандаа 700 оноо нэмж, тэргүүлэгчийн байр сууриа бататгасан юм. Харин Х.Цагаанбаатар хүрэл медалийн төлөө Бразилийн Бруно Мендонкаг ялжээ.

2b2e801d07b46acoriginal

2b2e801d07b46acoriginal

2b2e801d07b46acoriginal

2b2e801d07b46acoriginal

2b2e801d07b46acoriginal

2b2e801d07b46acoriginal

2b2e801d07b46acoriginal

2b2e801d07b46acoriginal

2b2e801d07b46acoriginal

2b2e801d07b46acoriginal

2b2e801d07b46acoriginal

2b2e801d07b46acoriginal




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...