Улаанбаатар
Өнөөдөр / 2015.08.29
24
Өдөртөө
10
Шөнөдөө

Л.Гантөмөр: Багш бүр хичээлээ хэдэн цагаар, яаж заах нь тэдний эрх

2013 оны 6 сарын 10
гантөмөр сайд    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнгөрсөн амралтын өдрүүдэд Багануур дүүрэгт ажиллаж, орон нутгийн багш, суралцагчидтай уулзлаа. Энэ үеэр салбарынхандаа Боловсролын салбарт хийх чанарын шинэчлэлийн бодлогоо танилцуулж, тэдэнтэй санал бодлоо хуваалцсан юм. Багануур дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа төр болон хувийн хэвшлийн цэцэрлэг сургуулийн багш, эрхлэгч, захирал, нийт ажилтан албан хаагчидтай уулзаж, багшийн хөгжил, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүйн талаар нээлттэй хэлэлцсэн байна.

БШУ-ны сайд энэ үеэр “Хүүхэд чанартай боловсрол эзэмшиж, чанартай боловсон хүчин, зөв Монгол хүн болж төлөвших нь багш та бүхнээс их хамаарна. Одоо багш нарт нэг жилийн хугацаанд зааж буй хичээлээ хүүхэд нэг бүрт хэрхэн ойлгуулах, яаж сургахаа өөрөө мэддэг эрхийг нь өгч байна. Тавдугаар ангийн хүүхэд тооны хичээлдээ нэг, хоёрдугаар улиралд ямар дүн авсан бэ гэдгээсээ илүү тавдугаар ангиа төгсч байгаа хүүхэд ямар тоог яаж боддог болсон байх ёстой вэ түүнийгээ л хангасан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл багш бүр хичээлээ долоо хоногт хэдэн цагаар, яаж заах нь тэдний эрх. Эцсийн үр дүн л чухал. Хамгийн гол нь багш хүн Би бол багш! гэхээсээ илүү өөрийгөө хүүхдийг сурахад нь тусалдаг туслагч гэж ойлгох хэрэгтэй” хэмээн онцолж байсан юм. Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан багш нарыг БШУЯамны жуух бичиг болон Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшууллаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан