Гал цогтойгоороо гайхагддаг нэгэн дуучин бүсгүйн түүхийн баталгаа болсон гэрэл зургуудыг 24tsag.mn facelook буландаа дэлгэх гэж байна. Мэдээж энэ бол Монгол улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа юм. Даруухан жаахан охин гал цогтой “галзуу” эмэгтэй болж өөрчлөгдсөнийг фото зургаар танд өгүүлье.
"46 нас": Төмөрийн Ариунаа 1967 оны гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотноо төрсөн. Өдгөө 46 настай.
10 дугаар ангийн сурагч байхдаа л сонингийн нүүрийг зургаараа чимж явсан.
"46 нас": Төмөрийн Ариунаа 1967 оны гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотноо төрсөн. Өдгөө 46 настай.
"Бага нас": Баруун гар талын хүүхэд бол Т.Ариунаа. Тэрбээр багадаа одоогийнх шигээ “галзуу” биш ихэд даруухан хүүхэд байсан
гэдэг. Хичээлдээ нэлээд сайн, хөдөлмөрч, дуу дуулах дуртай нэгэн.
"16 нас дуу": Ариунаа нийслэлийн 52 дугаар дунд сургуульд сурч байв. Тэр үеэсээ л
хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор бэлтгэл,
сургуулилт хийж, “Нарны дуулал” хамтлагт дуулж байжээ. Анх 15 настай
байхдаа “16 нас” хэмээх анхны дуугаа дуулснаар “од” болох замнал нь
эхэлсэн гэж хэлж болно. Улмаар энэ дуу нь нэг жилийн дараа Монголын
радиогийн “Алтан фонд”-д орсон юм.
10 дугаар ангийн сурагч байхдаа л сонингийн нүүрийг зургаараа чимж явсан.
“Соёл эрдэнэ” хамтлаг: 10 жилийн дунд сургуулиа төгсөөд “Соёл эрдэнэ” хамтлагт байж байсан.
Аялан тоглолт: Улмаар “Баян Монгол” чуулгад дуулж эхэлжээ. Тус хамтлаг, чуулгатай хамтран 18
аймгаар аялан тоглолт хийж байсан.
"Гал цогтой" дуучин: 1986 онд Болгар улсын дээд сургуулийн эстрадын дуулаачийн ангид сурахаар
явжээ. Эргэж ирэхдээ багын даруухан зангаа гээж, гал цогтой дуучин
болчихсон байв.
"Салшгүй түүх": Бужигнуулж явсан үе. "Соёл Эрдэнэ" чуулгын уран бүтээлчидтэй. Энэ хамтлагтай түүний гэгээн сайхан дурсамжууд хөвөрч байдаг.
"Ухнаа гуайн хамт": Дунд сургуульд байхаасаа л "од" болсон Т.Ариунаагийн бас нэгэн багш бол МУСГЗ, Буриад улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Ухнаа гуай.
“Эрос №1”: Манай оронд “body art” нэлээд дээр хөгжсөн
байх нь. Уран сайхны зураг. 1996 онд “Эрос №1” хэмээх анхны цомгоо
гаргасан юм. Цомогт багтсан “Мартахгүй”, “Баяртай гэж хэлж чадсангүй”,
“Анхны хайр” зэрэг дуунууд нь нэлээд амжилт авчирчээ.
“Non stop”: Анхны цомгоо гаргаснаас хойш “non stop”-оор
ажиллаж эхэлсэн. 1997 онд “Зөвхөн чиний тухай” гэсэн хоёр дахь бие
даасан цомгоо гаргав. Энэ цомогт багтсан зарим дуу нь тэр үедээ “будаа”
болгож байлаа. Жишээлбэл, “Зөвхөн тэр хайрандаа”, дуучин Маркатай
хамтран дуулсан “Үггүй мордсон чи минь”, “Хайрлахын цаана” гэх мэт.
“Шинэчлэл”: “Non stop” үргэлжилсээр 2001 онд “Чи минь”
хэмээх хамгийн алдартай цомгоо гаргасан. Энэ цомогт багтсан “Нарны хаан
хүүхэд”, “Санааны чимээ”, “Аялгуу чиний увидас”, “Чи минь” зэрэг одоо ч
аялагддаг дуунууд нь орсон юм. Түүний дараа жил буюу 2002 онд “Хаврын
шөнийн бодол”, 2003 онд “Миний шинэ орон зай”, “You are my life” хэмээх
хоёр цомгоо гаргасан юм. Мөн дууныхаа клипэнд нэлээд шинэчлэлтийг авчран
барууны өнгө аясыг нэвтрүүлж өгсөн нь олонд их таалагдсан. Клипний
зураг авалтын үеэр.
“Миний шинэ орон зай”: Тэрээр 2003 оны аравдугаар сарын
30,31-нд, 11 дүгээр сарын 1, 2-нд “Миний шинэ орон зай” тоглолтоо
тоглосон. Мөн Югослав, Япон, Солонгос, Америк зэрэг орноор аялан тоглолт
хийж байсан. Алдарт дуучин Крис Норманы хамт.
“Элч”: Түүнийг НҮБ-ын “Хүүхдийн сангийн” элч дуучин
гэдгийг нь хүн бүр мэднэ. Мөн өнчин, ядуу, тахир дутуу хүүхдүүдийн
боловсрол, амьдралын асуудалд анхаарлаа хандуулан туслахаар “Ариун
сэтгэл” санг байгуулан үйл ажиллгаагаа явуулдаг. Дуучин Аминагийн хамт.
“Дэмжигч”: Түүний нөхрийг “Ноёд” группын захирал
Г.Буяндорж гэдгийг бараг хүн бүр мэднэ. Аль болох гэргийнхээ уран
бүтээл, ажил хөдөлмөрийг дэмжиж ажилладаг сайн хань.
“V.I.P”: Энэ зураг Оросын зураач П.И.Бишаев,
Г.С.Новиков болон Польш улсын иргэн М.Гнатюк нарын гаргасан “Very
Important Person” хэмээх номонд оржээ. Тэд Монголын алдартай хүмүүсийн
хөргийг зурсан байна. Т.Ариунаагийн хувьд салбартаа яалт ч үгүй V.I.P.
Сэтгэгдэл (32)