Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн орой МАН-ын шинэ байрны дөрөвдүгээр давхраас унаж бэртсэн “Өндөр Буянт” компанийн ажилтан А.Даваадоржийн бие сайнгүй байна. Тэрбээр бэртсэн өдрөөсөө хойш Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж, эмийн эмчилгээ хийлгэж байгаа аж. А.Даваадорж өндрөөс унасны улмаас тархиндаа хүчтэй гэмтэл авч, толгойн арын хэсгийн зарим яс, мөн бөөр нь бяцарсан байна.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн орой МАН-ын шинэ байрны дөрөвдүгээр давхраас унаж бэртсэн “Өндөр Буянт” компанийн ажилтан А.Даваадоржийн бие сайнгүй байна. Тэрбээр бэртсэн өдрөөсөө хойш Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж, эмийн эмчилгээ хийлгэж байгаа аж. А.Даваадорж өндрөөс унасны улмаас тархиндаа хүчтэй гэмтэл авч, толгойн арын хэсгийн зарим яс, мөн бөөр нь бяцарсан байна. Эмч нар мэс засал хийлгэх шаардлагагүй гэж байгаа ч дотроос нь эдгээхийн тулд хамгийн багадаа долоо хоног хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэж үзжээ. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг түүнийг ах, эхнэр хоёр нь ээлжлэн сахиж байгаа гэнэ. Харин А.Даваадоржийг Тусгаар тогтнолын ордноос унаагүй гэж мэлзэж байсан МАН-ынхан түүнийг өнгөрсөн бямба гарагт эргэж ирэхдээ гадаад руу явуулж эмчлүүлэх талаар судална гэж ярьжээ. Гэрийнхэн нь тархины гэмтэл авсан болохоор хожим ахин сэдрэх магадлалтай гэж ихэд санаа зовж байгаа юм.