24tsag.mn сайт хобби булангийнхаа энэ удаагийн дугаарт олны танил хүмүүсийн цуглуулгад “хачир” нэмж байсан сонирхолтой түүхүүдээс дэлгэж байна.
BX-д хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар бор өнгийн гоёмсог малгай бэлэглэж байсан
BX уран бүтээл гэхээсээ илүү өөрийн бизнесээ өргөжүүлэхээр ажиллаж байгаа. Тэгвэл бизнесмэн болсон BX-ийн сонирхолтой хоббиг дэлгэж байна. Түүнийг саравчтай малгай, хар нүдний шилгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч тэрээр гол имиж бүрдүүлэлтийнхээ нэг хэсэг болсон малгайг өөрийн цуглуулгаа болгосон.
Түүний цуглуулга урлагийн тайзнаа ВХ гэдэг өвөрмөц шинэ төрхөөр гарч ирэхэд чухлаар нөлөөлсөн гэж хэлж болно. Ямартаа ч түүнд ямар ч стилийн малгай сайхан зохидог гэдгийг өөрөө ч ам бардам хэлдэг. BX малгайныхаа цуглуулгыг хамгийн сүүлд тоолоход 40 гарчихсан байсан аж. Түүний цуглуулганд багтсан малгайнуудаас хүн бэлэглэсэн малгай ч цөөнгүй байдаг аж. Тухайлбал, одоогоос гурван жилийн өмнө Афины олимпийн хүрэл медальт, Дэлхийн аварга, хөдөлмөрййн баатар Х.Цагаанбаатарын төрсөн өдрийн хүлээн авалтад дуулах үед Цагаанаа түүнд бор өнгийн гоёмсог малгайгаар бэлэг барьсан гэдэг.
Мөн BX-ийн хамгийн хайртай малгай бол “Му 1оvе” дууны дүрсэнд мөнхөрсөн малгай гэнэ.
Б.Бат-Эрдэнэ гишүүнийн цуглуулганд нутгийнх нь Гүрдорж гэх эрхэм “хачир” нэмж байсан
Бөхийн дэвжээнээс, хурлын суудалд заларсан Б.Бат-Эрдэнэ гишүүн хөөрөгний хоббитой. Монголынхоо уламжлалт гар урлал, дархчуудын ур ухаан, шингэсэн бүтээлүүдийг сонирхдог нэгэн. Үүнд мэдээж хөөргөөс гадна, монгол гутал, зодог шуудаг зэрэг багтана. Б.Бат-Эрдэнэ гишүүн бол хэрэглээгээ хобби болгосон хүмүүсийн тоонд орно. Өөрөө эдэлж хэрэглэнэ. Бас цуглуулна.
Аваргын нутгийн Гүрдорж гэдэг хүн түүнд 1980-аад оны дундуур цагаан хаш хөөрөг бэлэглэсэн гэдэг. Энэ бол түүний анхны бэлгэнд авч байсан хөөрөг. Мөн Манзушир хутагтын барьж байсан хөөрөг өвлөгдөж, зарагдаж явсаар эцэст нь Бат-Эрдэнэ гишүүнд ирсэн гэдэг. Их гарын хаш хөөрөг нь шүрэн толгойтой, алтан нуухтай юм билээ. Р.Гончигдорж гишүүнийхээс хэмжээгээр арай том. Одоо ч энэ хөөргийг барьж байгаа.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн цуглуулгын эхлэлийг тавьж өгсөн эд бол ээжийнх нь бэлэглэж байсан алтан ээмэг, бөгж
УИХ-ын гишүүн Баянсэлэнгэ мөнгөн эдлэлд дуртай. Ерөөсөө л мөнгөн эдлэл хэрэглэдэг гэхэд болно.Түүнд ээжийнх нь хийлгэж өгсөн алтан ээмэг, бөгж бий. Гэхдээ аав ээжийгээ байхад алтаар гоёод яахав гээд түүнийгээ барагтай бол зүүдэггүй. Гэхдээ түүний гоёл, чимэглэлийнх нь цуглуулгын эхлэл болж өгсөн. Гоо сайхны бараа сонгохдоо тэрбээр oriflem-ийг сонгодог. Улаан фен нь гэж ч болно. Түүний сонирходог зүйл үүгээр дуусаагүй. Тэрбээр дээл, хонх цуглуулах хоббитой. Одоогоор түүнд өвлийнхтэйгээ нийлээд зургаан дээл байдаг. Хурган дотортой, үйтэн хуар, час улаан, цэнхэр торгон, шаргал дээл бий. Тангараг өргөсөн гэдэг утгаараа тангараг өргөхдөө өмссөн дээлэндээ илүү дуртай. Харин бас нэг хобби болох хонх нь одоогоор 15, 16 байгаа гэсэн шүү. Хонх муу юмыг зайлуулдаг гэдэг үүднээс янз бүрийн хонхнууд цуглуулдаг.
Топ модель Д.Болормаад Э.Одгэрэл цав цагаан өнгийн цүнх бэлэглэж байсан
Монголын загварын тайзнаа амьдралынхаа олон жилийг өнгөрvvлж буй цөөхөн бvсгvйчvvдийн тоонд зvй ёсоор багтдаг топ модель Д.Болормаа цүнх цуглуулах хоббитой. Угийн загварлаг тэрбээр үнэтэй сайн цүнхэнд гар татдаггүй бөгөөд хувцаснаасаа олон цүнхтэй гэдэг шүү. Харин энэхүү цугуулгад нь дурсгал болгож Э.Одгэрэл топ маань цав цагаан өнгийн цүнх бэлэглэж байсан талаар ойр тойрныхон нь хэлэх юм билээ.
Түүнчлэн топ модель маань зөөлөн тоглоом цуглуулдаг. Тэр тусмаа бамбарууш цуглуулдаг Болороо машинаараа дvvрэн бамбарууш зvvгээд явдгийг зарим нэг нь мэдэх биз. Тvvний цуглуулга машинд нь төдийгvй гэрээр нь дvvрэн байдаг бөгөөд өөрөөс нь том бамбаруушнаас эхлээд тvлхvvрийн оосорт нь зvvгдээсгэй бяцхан бамбарууш хvртэл бий. Тvvний энэ хоббиг мэддэг найз нөхөд нь ч чихмэл бамбарууш, цэцгийн баглаа л бэлэглэдэг гэсэн.
Жүжигчин Б.Анхбаярын цуглуулгын тоог их аварга Д.Бямбадорж ахиулав
“Хайрлахсан даа”, “Чи итгэхгүй л дээ” зэрэг уран сайхны киноны гол дүрд тоглосон залуу жүжигчин Б.Анхбаяр аавтайгаа хамт кино урлагт хүчин зүтгэж яваа. Тэрээр жүжигчин, найруулагч У.Батбаатарын хүү сүүлд аавтайгаа "Улаан дөрвөлжин" кинонд тоглосон билээ. Түүний цуглуулга бол цаг. Японы мэргэжлийн сумогын 70 дахь их аварга, Монгол Улсаас Японы үндэсний бөх сумогийн 3 дахь их аварга Д.Бямбадорж мөн л цаг цуглуулах хоббитой аж. Тиймээс их аварга маань өөрийн цуглуулганаасаа жүжигчин Анхбаярын цугуулгад бэлэглэж байсан удаатай.

24tsag.mn
Сэтгэгдэл (7)