"Дэлхийн мисс"-ийн тэмцээн бол улс орны нэр хүнд, нүүр царай байдаг. Бүсгүйчүүд эх орноо сурталчилж, нүүр царай нь болдог тул энэ тэмцээнийг маш чухалд тооцон эртнээс бэлддэг. Энэ жилийн "Дэлхийн мисс" тэмцээн 9-р сарын 23-нд Индонезид болохоор товлогдоод байна. Улс орнууд ч миссийн тэмцээнээ зохиож шилдэгүүдээ тодруулан бэлдэж эхэлжээ. Одоогоор Америк, Энэтхэг, Унгар, Англи, Франц, Итали зэрэг 65 орон 2013 оны миссийн тэмцээнээ зохиож ялагчаа тодруулаад байна.
Харин манай Монголын хувьд энэ тэмцээнд бэлдэж байгаа сураг, чимээ ч алга. Өнгөрсөн жил жүжигчин С.Өлзийхүү, найруулагч Ц.Хүсэлбаатар нарын охин Х.Баярмаа Монголыг төлөөлөн оролцсон. Монголд энэ тэмцээний оролцогчийг сонгон шалгаруулдаг "Desoft media"-гийнхан анкет бөглүүлж, зураг аваад "Дэлхийн мисс" тэмцээний зохион байгуулагч руу илгээдэг. Х.Баярмаа энэ дагуу "Дэлхийн мисс" тэмцээнд оролцох болсноо наадмын өмнө гэнэт мэдээд, ганцхан долоо хоног бэлдээд л тэмцээн болох Ордос руу явж байсан. Өөрөөр хэлбэл бусад орон шиг гоо бүсгүйчүүдээ тайзан дээр зогсоож, гадаад төрхөөс нь гадна биеэ авч явах байдал, авъяас, харилцааны соёлыг нь харах зэрэг наад захын шалгууруудыг энд авч хэрэгсээгүй гэсэн үг.
Долоохон хоногийн хугацаанд зөвхөн хувцас, зардлаа бэлдэж амжсан Х.Баярмаа дэлхийн хэмжээний тайзан дээр үзүүлэх монгол бүжгээ өөрөө дэгэлсэн гэх. Мөн олон орны миссийн дунд нэр нүүрээ бодож аав, ээжээсээ нэлээн хэдэн төгрөг зулгааж тайзан дээр өмсөх хувцсаа бэлдэж байсан. Өндөр амжилт гаргаж чадаагүй ч Х.Баярмаа загварын алхаа, авъяаслаг миссийн тэмцээнд амжилттай оролцон монголчуудын нүүрийг улайлгаагүй ирсэн. Гэхдээ түүнд нэг долоо хоног биш нэлээн хэдэн сарын хугацаа байсан бол Дэлхийн миссийн тайзнаас арай өөр бууж ирэх байлаа. Х.Баярмаагийн аав Ц.Хүсэлбаатар "Дараа жилийн миссээ долоохон хоног биш ядаж долоон сар бэлдэхсэн. Х.Баярмаа биш, миний эх орны нэр л гарч байна шүү дээ" гэж бухимдан хэлж байлаа.
Манайд дэлхийн хэмжээний тайзан дээр алхаж яваа загвар өмсөгч охид цөөнгүй бий. Тэднээс дутахгүй гоо үзэсгэлэнтэй охид хотын гудамжаар алхаж л байна. Хамгийн гол нь зөвхөн анкетаар, цөөн хэдэн хүний үнэлэмжээр сонгох биш бусад орон шиг улсын хэмжээнд тэмцээнээ зохиох хэрэгтэй байна.
Бусад улс орнууд шинэ он гармагц л миссийн тэмцээндээ санаа тавьж, "Дэлхийн мисс"-ийн оролцогчоо эртнээс бэлдэж эхэлсэн байна. Монголоос хэн гэгч ээжийн охин явах вэ гэдэг одоо хүртэл тодроогүй байгаа нь харамсалтай. "Монголын сайхан бүсгүй", "Оюутан мисс" зэрэг олон тэмцээн болдог ч түүгээр шүүгдэж, шигшигдсэн бүсгүй энэ тэмцээнд явж чадахгүй байгаа нь нэгт, зохион байгуулалт муугийнх, хоёрт, сэтгэл гаргахгүй байгаагийнх.
Энэ хэдэн хувийн байгууллагууд нь хоорондоо таарч, тохирохгүй бол "Батаар"-ыг авчирсан Ц.Оюунгэрэл сайд өөрөө зохион байгуулахад ч гэмгүй. Олны нүдэн дээр ил, тод шалгаруулдаггүй, "Дэлхийн мисс"-д явна гэсэн зарын хамт оролцогчтойгоо танилцдаг байж болмооргүй байна. Дараа жилийн наадам ойрхон гэдэг шиг энэ жилийн "Дэлхийн мисс"-ийн тэмцээн удахгүй болох нь.

Б.Баяр