Өчигдөр Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны гаднах жорлонгоос нярай хүүхдийн цогцос олджээ. Тодруулбал, “Дэнжийн мянга”-ын нийтийн байрны гаднах жорлонд энэхүү хэрэг гарсан байна. Тус байранд хоёр айл амьдардаг аж.
Өчигдөр Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны гаднах жорлонгоос нярай хүүхдийн цогцос олджээ. Тодруулбал, “Дэнжийн мянга”-ын нийтийн байрны гаднах жорлонд энэхүү хэрэг гарсан байна. Тус байранд хоёр айл амьдардаг аж. Хэрэг гарсан өглөө 11 цагийн орчимд уг байранд оршин суух Я-ийн хүүхэд бие засахаар гараад “Манай жорлонд хүүхэд байна” гэсээр орж ирсэн байна. Тэр даруй хорооны цагдаад мэдэгджээ. Цагдаагийн алба хаагчид болон Онцгой байдлын албаны ажлын хэсэг дуудлагын дагуу очиж шалгахад 1.6 кг жинтэй нярайн цогцос хаясан байжээ. Одоогоор хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэ шалгаж байна. Энэ сард Баянзүрх, Баянгол дүүргээс мөн нярайн хүүхдийн цогцос олдсон юм.
Б.Чимэг