Монгол түмний их баяр наадам болоход ес хоног үлджээ. Энэ жил нийслэлчүүдийг тоос шорооноос хол, цэвэр цэмцгэр орчинд наадуулна гэж хотын удирдлагууд хэлж байгаа. Ямартай ч жил жилийн наадам шиг шороонд хутгалдаж, зах дээр худалдаа хийж байгаа юм шиг наадамлахгүй нь. Ингээд Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баярт наадамчин олонд зориулан хийж буй 24 шинэ бүтээн байгуулалтын ажлыг танилцуулж байна.
1. 12 500 үзэгчийн суудалтай Төв цэнгэлдэхэд нэмж 2000 орчим суудал байрлуулж байна.
2. Хэдэн жил засвар хийгдээгүй Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчинг тохижуулан, наадамчдын хооллож, амрах талбай руу автомашин оруулахгүй, чөлөөтэй байлгах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
3. Сур, шагайн харвааны талбайн ойр орчмыг хатуу хучилттай болгож, сурын талбайг өргөсгөн, хиймэл зүлэг дэвсчээ. Ингэснээр шороо тоос босох нь багасаж, наадамчид тухтай сайхан наадах нь.
4. “361”-ийн төмөр замын гармаас Хүй долоон худаг хүртэлх 8.5 километр замыг засмал болгож байна.
5. Хүй долоон худгийн уулын энгэрийн 20 га талбайд 7000 гаруй автоамшины зогсоол шинээр барьж байгуулахаар төлөвлөснөөс энэ жилдээ 5800 автомашины зогсоолыг барьж дуусгахаар өдөр шөнөгүй ажиллаж байна.
6. 12.5 га талбай газарт наадамчдад зориулж тойрог хэлбэрийн эко хавтан тавьж, бетондож цутгажээ. Энд наадамчин олонд зориулж, худалдаа үйлчилгээ явуулахаас гадна урлагийн тоглолт зохион байгуулах аж.
7. Хүй долоон худагт наадмын өдрүүдэд буюу 11, 12-ны өдрүүдэд “Морьтон монгол” “Сэрсэн тал” зэрэг хоёр том урлагийн тоглолт, шүхэр, агаарын бөмбөлөгийн үзүүлбэр болно.
8. Наадмын нээлтийн үйл ажиллагааг урьд урьдын жилүүдийнхээс илүү үзэх зүйлтэй зохион байгуулахаар Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам ажиллаж байна.
9. Хүй долоон худаг орчимд 50 метр тутамд хогийн сав байрлуулсан учраас наадамчин та хогоо хогийн саванд хаяж соёлтой наадахыг уриалж байна.
10. Бие засах газрын асуудлыг шийдэж Хүй долоон худагт 20 ширхэг том хэмжээний эко бие засах газрыг байгуулж байна.
11. Морь барианд орж ирдэг зурваст 3000 үзэгчийн зөөврийн суудал байрлуулахаар бэлтгэжээ.
12. Иргэд Хүй долоон худаг руу явахын тулд заавал 22-ын товчоогоор дайрдаг. Тиймээс 22-ын товчооны замыг засварлаж байна. Тэгэхээр наадамчид шинэхэн замаар бартаа саадгүй явах нөхцөл бүрдэж байгаа юм.
13. Энэ жилийн наадмын нээлтэд 999 дуучин уртын дуучин ая дуугаа өргөж, 999 бүжигчин үндэстэн ястнуудын бие биелгээ, бүжгийг бүжих юм байна.
14. Наадмаар иргэдийн уурыг бардаг нэг асуудал нь машины зогсоол. Зогсоолын талбайн нөөц хүрэхгүйгээс шалтгаалан Дүнжингарав худалдааны төв, Мишээл экспо төв зэрэг томоохон зогсоолтой байгууллагуудын гаднах талбайд иргэд автомашинаа байрлуулах юм байна.
15. Дүнжингарав, Мишээл экспо худалдааны төвийн машины зогсоолоос иргэдэд зориулсан үнэгүй автобусаар үйлчилж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өмнө хүргэж өгнө.
16. Хэрвээ та наадмын үеэр Төв цэнгэлдэхэд худалдаа үйлчилгээ хийхээр зорьж байгаа бол тусгай зөвшөөрлөө энэ сарын 5-аас харъяа дүүргийнхээ Үйлдвэр, үйлчилгээний хэлтэст хандан, хүсэлт гаргаж авах юм. Төлбөрийн тухайд өнгөрсөн жилийн жишгээр 15 мянган төгрөг байх бололтой.
17. Иргэд наадмын тасалбараа 16, 20, 24 мянган төгрөгөөр авах юм. Наадмын тасалбарыг энэ сарын 06-наас эхлэн Соёлын төв өргөө, "Бөхийн өргөө"-ний кассуудаар худалдаална.
18. Наадмын өдрүүдэд Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын музей, Дүрслэх урлагийн музей, Монголын театрын музей мөн Уран зургийн галерейг үнэ төлбөргүй үзүүлэх аж.
19. Энэ жил наадмын ажиллагааг сурвалжлах хэвлэл мэдээлийн ажилтнуудын зогсох талбайг өргөсгөж, томруулж байгаа .
20. Харин шагайн харвааны өмнөх шороон талбайг худалдаа, үйлчилгээ эрхлэх талбай болгон засварлаж байгаа нь бас л шинэ бүтээн байгуулалтын ажил юм.
21. Хүй долоон худагт цэцгийн мандал, зүлэгжүүлэх ажил ч төлөвлөсөн тухай хотын удирдлагууд ярьж байна.
22. Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэдийн амрах талбайг өргөсгөж худалдааны үйлчилгээний газруудыг статионоос зайтай байрлуулах ажлыг мөн хийж байгаа аж.
23. Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэгчдийн суудал, хашлага болон цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах өнгийг ч өөрчилж будаж, засварлаж байна. Наадамчид цагаан эмжээртэй, ногоон өнгө бүхий цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон талбайд наадмын нээлтээ үзэх нь.
24. Энэ жил Үндэсний их баяр наадмыг нэг тэрбум 581 сая төгрөгөөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Та бүхэн соёлтой сайхан наадаарай.

24tsag.mn
Сэтгэгдэл (12)