24tsag.mn
"Facelook" булангийнхаа энэ дугаарт Монгол улсын гавьяат тамирчин,
Спортын бэлтгэлийн төвийн дарга, Б.Наранбаатарын амжилтын их замналыг
фото зургаар нь дэлгэж байна. Тэрээр цагтаа Монголынхоо
нэрийг дэлхийн тавцанд гаргаж явсан нэрт тамирчин билээ.
Нүүдлийн шувуу шиг л...:
Монголын чөлөөт бөхийн нэр хүндийг дэлхийн дэвжээнд өндөрт өргөсөн олон
сайн тамчирчдын нэг нь Баяраагийн Наранбаатар юм. Энэ хүү 1980 оны
гуравдугаар сарын 11-нд Чойбалсан хотод төржээ. Эмч болох хүсэлтэй. Аав
нь Төв, ээж нь Дорнод аймгийнх, хоёул цэргийн газрын эмч хүмүүс байв.
Цэргийн гэр бүл учраас үргэлж ийш, тийшээ нүүдэллэж
амьдардаг. Тэрээр "Бага нас минь нүүдлийн шувуу шиг л
өнгөрсөн" гэж дурссан байдаг. Тэднийх олон газар нүүж суусаар сүүлдээ
Хан-Уул дүүрэгт Биокомбинатын хажууд төвхнөсөн гэдэг. 1997 онд
Нийслэлийн 10-р дунд сургуулийг төгсөж, 2003 онд УБИС-ийг багш
дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн. Бас МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр
төгссөн гэж байгаа.
Хөвсгөлд: Өмнөх зургаас 21 жилийн дараа Хөвсгөлд.
Хөвсгөлд: Өмнөх зургаас 21 жилийн дараа Хөвсгөлд.
Охидтой ч үерхэх завгүй.
Сурагч Наранбаатар 1994 онд нэг найзыгаа дагаж Хөдөлмөр нийгэмлэгийн
Намшир багшийн бөхийн секцэнд элсжээ. Аав нь залуудаа хөнгөн атлетикт
муугүй байсан учраас түүнийг нь дууриасан уу, Наранбаатар багын л их
хурдан гүйдэг хүүхэд байв. Хавар, намар сургуулийн спартакиадаар гүйлт,
уртын харайлтад байр эзэлнэ. Янз бүрийн шалтгаанаар их ч олон удаа Био
комбинат руу гүйсэн түүх түүнд бий. Бэлтгэлээ хийчихээд томчуудын
бэлтгэлийг харж зогссоор унаанаасаа хоцорч долоон км зам гүйгээд л
гэртээ хүрчихдэг байжээ. Тэрээр чөлөөт бөхийн дамжаанд хичээллэж
эхэлснээс хойш охидтой ч үерхэх завгүй болсон гэдэг.
Оюутан Наранбаатар: 1994
он. Бөхийн секцэнд ороод яг гурван сар хичээллэсний дараа гавьяат
тамирчин А.Энхээгийн нэрэмжит тэмцээнд орж анхны медалиа авлаа.
Гуравдугаар байрт орж хүрэл медаль авч 1000 төгрөгөөр шагнуулж нэг
сар баян явав. Наранбаатар Аравдугаар ангиа төгсөхдөө өсвөр үед
хоёр удаа, залуучуудад нэг удаа улсын аварга болчихсон байжээ. Их, дээд
сургуульд суралцалгүйгээр хоёр жилийн хугацаанд бөхөө хөөж ХОТШ клубт
хичээллээд 1999 онд УБИС-д элсэн суралцжээ.
2002
оноос түүний тив дэлхийд гаргах амжилтын түүх эхэлжээ. Он дараалсан
ялалтаараа тэрээр дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Дэлхийн цомын
аваргын хүрэл медальт, Оюутны “Универсиад” наадмын аварга, Оюутны
дэлхийн аварга, Ази тивийн аваргын мөнгөн медальт болж чадсан юм.
МУГТ: ДАШТ-аас медаль шүүрсэн Наранбаатарыг 2005 онд төрөөс Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнаж алдаршуулав.
Олимпийн найдварууд: 2008 оны Бээжингийн олимпийн найдварууд.
Ялагдал:
Бээжингийн олимпид В.Кудуховд ялагдлаа. В.Кудухов Б.Наранбаатарыг
дэлхийн аваргаар ялж, аварга болсон ч дараа нь Б.Наранбаатар нутагт нь
болсон тэмцээнд 6:0-ээр хожиж байсан юм. Асашёорюү түүнийг ялагдсаны
дараа “Одоо март, март...” гээд л мөрийг нь алгадаж баахан онигоо ярьж
өгсөн гэдэг.
Дээлтэй: Аваргуудын холбоотой сүлбээтэй, дээлтэй дээлгүй олон зургууд бий. Яах аргагүй тэд нэг үеийн андууд.
Бэлтгэлийн цамц, өмд: Гэр бүлийн дүрэмт хувцас.
Дээлтэй: Аваргуудын холбоотой сүлбээтэй, дээлтэй дээлгүй олон зургууд бий. Яах аргагүй тэд нэг үеийн андууд.
Бэлтгэлийн цамц, өмд: Гэр бүлийн дүрэмт хувцас.
Цагдаагийн ахмад: Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын харьяанд олон жил барилдсан түүнд цагдаагийн ахмад цолыг саяхан өгчээ.
Өөрийн хэлсэн үг: Чөлөөт бөхөөр амжилт гаргахын тулд үндэсний бөхөөр ч бас хичээллэх хэрэгтэй юм.
Өөрийнх нь тайлбарласнаар: Яаж нэг сайхан, шинэ спорт бэлтгэлийн төвтэй болох вэ.
Зөвлөх: Нэг хэсэг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан тэрээр спорт бэлтгэлийн дарга болсноор чухал албаа орхисон гэдэг.
Өөрийн хэлсэн үг: Чөлөөт бөхөөр амжилт гаргахын тулд үндэсний бөхөөр ч бас хичээллэх хэрэгтэй юм.
Өөрийнх нь тайлбарласнаар: Яаж нэг сайхан, шинэ спорт бэлтгэлийн төвтэй болох вэ.
Тэрээр олимпод ялагдсаныхаа дараа эх орондоо ирээд хүний царай
харахаас ч санаа зовж байсан гэдгээ уншигчдаас нуугаагүй. Гэхдээ тэр ард
түмнийхээ царайг харах эрхгүй болтлоо гэм хийсэн хүн яавч биш юм. Б.Наранбаатар бол монголын ард
түмний бахдам, хайртай хүү билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (14)