Японы Ёкохама хотын захад нэгэн зочид буудал нээгдсэн нь олны анхаарлыг татаж байна. Хисаёши Терамура гэгч бизнесмений зочид буудал үхсэн хүмүүст үйлчлэх аж.
“The Hotel Lastel” нь амиа алдагсдын гэр бүлийхэнд тусгай хөргөгчтэй авс бүхий өрөөнүүдийг санал болгодог байна. Энэхүү зочид буудал нь үйлчлүүлэгчдийн төрөл төрөгсдөг тэднийг санасан үедээ төлбөртэйгөөр харах боломж олгодог гэжээ. Мөн чандарлах шарилын газарт захиалга өгч, оочерлох хугацаанд шарилыг сайтар хадгалдаг байна.
Хоёр жилийн өмнөх цунами болон байгалийн гамшгийн улмаас Ёкохама хотын шарилын газрын ачаалал ихээр нэмэгдсэн тул захиалга өгснөөс олон хоногийн дараа зөвшөөрөл гарах болсон нь иргэдийн асуудал болсон байжээ.
Хэрэгцээт зах зээлийг эзлэхээр нээгдсэн зочид буудлын өрөөний үнэ өдөрт 157 доллар гэнэ. Нас барагсдын тоо ирэх жилүүдэд нэмэгдвэл үнээ ч нэмнэ хэмээн ноён Хисаёши Терамура хэвлэлийнхэнд ярьжээ.
Ажилчид нь нас барагсдыг арчидаг зочид буудлын зуруудыг үзнэ үү.

Д.Идэр
Сэтгэгдэл (8)