Улаанбаатар Өнөөдөр / 2015.04.02
  • 1 Өдөртөө
  • -3 Шөнөдөө
  • 24tsag.mn
  • google.com
  • Зарлагдсан ханш
  • USD
  • 1983.05

Төрийн орон сууцны корпораци байгуулна

2013 оны 7 сарын 6
ordon 2012_02    Төрийн орон сууцны корпораци (ТОСК) 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийг үүсгэн байгуулах Засгийн газрын шийдвэр гаргалаа. Ерөнхий сайдын шууд харъяанд ажиллах энэ байгууллага Шинэчлэлийн Засгийн газраас иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийнхөө хоёр дахь хэсгийг хэрэгжүүлэхэд гол үүрэгт гүйцэтгэнэ. Төрийн орон сууцны корпораци нь төрийн албан хаагч, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг зорилтот бүлгийг орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх, түрээсийн байр олноор барьж, иргэдэд хямд үнэ, боломжийн нөхцөл санал болгох ажлыг хариуцан ажиллана.

Хязгаарлагдмал чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан "Орон сууцны санхүүжилтийн корпораци" ХХК-ийн чиг үүрэг, эд хөрөнгийг ТОСК-д шилжүүлэн нэгтгэхээр тогтлоо.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...