Татварын байцаагч хүүхнүүдийн хайрын “гурвалжин” эцэстээ нэгийг нь үхэлд, нөгөөг нь нарсанд суулгахад хүргэсэн. Тэгвэл энэ хэрэг цаашлаад олон зүйлийг өгүүлж мэдэх юм. Учир нь татварын байцаагч байсан Д.Батболд гэх дурлалт залуу нь албан тушаал ахихаасаа ч өмнө бүсгүйчүүдэд үнэтэй машин бэлэглэж байсан байгаа юм. Энэ нь жирийн нэг татварын байцаагч хаанаас ийм хэмжээний мөнгө олж бүсгүйчүүдийг “эрхлүүлэв” гэх асуултыг тавихад хүргээд байна.
Ер нь татварынханы хууль бус үйлдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө халаасалж байдаг гэх хэргүүд ил, далд хэлбэрээр нийгэмд оршсоор байдаг. Тэгэхээр хоёр бүсгүйн энэ хэргийг зүгээр л яллаад, оршуулаад өнгөрөөчих биш хэргийг үйлдэхэд хүргэсэн Д.Батболд гэгч залууг ч сайн нягталж шалгахыг иргэд хуулийнханаас хүсч байгаа юм.
Хохирогч эмэгтэй Э болоод сэжигтэн Ц.Туяа, мөн Д.Батболд нар Баянзүрх дүүргийн татварын хэлтэст хамт ажиллаж байгаад танилцсан гэх. Тухайн үед Ц.Туяа, Д.Батболд нар хайр сэтгэлийн холбоотой болж бүр нэг гэрт амьдрах болсон. Улмаар Д.Батболд Ц.Туяад “Volkswagen” үйлдвэрийн “Touareg” маркийн машин бэлэглэж байсан. Харин төд удалгүй Д.Батболд хохирогч эмэгтэй Э-д сэтгэл алдарснаар Туяагаа орхих нь тэр. Ингээд “заншил ёс”-оор ахиад л хохирогч эмэгтэй Э-д “Volkswagen” үйлдвэрийн “Touareg” маркийн машин бэлэглэсэн байгаа юм. Энэ машин нь үйлдвэрлэсэн он, оноосоо хамаараад 30-60 сая төгрөгний үнэтэй байдаг аж. Тэгэхээр татварын байцаагч залуу хоёр бүсгүйд үнэтэй машин бэлэглэж, бэлэг сэлт авч өгдөг байсан нь түүний албан тушаал ахисан хийгээд, хөрөнгө нь хууль бус байх магадлалтай гэх сэжигийг төрүүлж байгаа юм.
Ганц Д.Батболд гэх залуу ч биш угаасаа л татварынхан жижиг компаниудыг л шалгаж дарамталдаг болохоос томоохон компаниудын далдалж нуусан юмыг нь ил болгож байсан түүх үгүй. Учир нь тэд томчуудтай ашиг сонирхлын үүднээс үгсэн хуйвалддаг.
Тухайлбал, Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад зарим нэг үйлдлүүдийг шалгаж тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл Ч.Гансүх нарт холбогдох хэргийн зарим хууль бус үйлдлийг илрүүлсэн. Тухайлбал, Хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, бусдаас хээл хахууль авахыг завдсан, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан зэрэг үйлдлүүдэд яллах дүгнэлт үйлдлүүлэхээр уг хэргийг Нийслэлийн прокурорын газар шилжүүлсэн байгаа.
Мөн энэ хэрэгт холбоотой шалгагдаж байгаа Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын хэргийг тусгаарлаж шалгаж эхэлсэн. Хүү Г.Ганзулын дансаар 16 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн асуудлыг тусгаарлаж мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Мөн түүний энэхүү хэрэгт дотно харилцаатай байсан гэх татварын байцаагч О.Бямбасүрэн гэх бүсгүй ч холбогдоод байсан.
Тэгвэл татварын байцаагч хүүхнүүд, Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхийн хэрэг бүгд хоорондоо холбоотой байж ч мэдэх юм. Учир нь хохирогч эмэгтэй Э нь Ч.Гансүхийн хэргийн гэрч байсан төдийгүй өөр томоохон эрх мэдэлтнүүдийн хууль бус үйл ажиллагааг мэддэг нэгэн байсан аж. Талийгаач гэрчийн мэдүүлэг өгч эхэлснээс хойш “их хэцүү байна” хэмээн ойр дотныхоо хүмүүст хэлдэг байсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Ямартаа ч “Татварынхан”-ы гэх хэргийг олон түмэн анхааралдаа авч, үнэн хариултыг хүлээсээр байгаа юм.

24tsag.mn
Сэтгэгдэл (4316)