Улаанбаатар
Өнөөдөр / 2015.04.25
20
Өдөртөө
5
Шөнөдөө

Шагайн харвааны аварга тодорлоо

2013 оны 7 сарын 12
images    Үндэсний их баяр наадмын Шагайн харваа Төв цэнгэлдэхийн баруун урд талд байрлах цэнхэр асрын дор  гурван өдөр үргэлжилж аваргаа тодрууллаа. Энэ жилийн наадмын шагайн харваанд 42 багийн 360 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон юм. Эдгээр баг харваачдаас Өмнөговь аймгийн “Идэрмөнх” баг оноогоороо тэргүүлэв. Тус багийн ахлагч Ц.Идэрцог, багийн гишүүн Н.Захирахбаатар, Ү.Дэмүл нар Улсын гарамгай мэргэн, тус багийн гишүүн Б.Намсрайжав, Б.Наранхүү нар Улсын мэргэн цол тэмдгээр шагнуулав.

Шагайн харвааны удаах байранд Сэлэнгэ аймгийн “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн Б.Болд ахлагчтай баг, Өмнөговь аймгийн “Овоогийн говь” ХХК-ийн Монгол Улсын дэд мэргэн С.Бат-Эрдэнэ ахлагчтай баг гуравдугаар байрт орсон юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан