Өмнөд Африкийн анхны хар арьст Ерөнхийлөгч, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нийгмийн зүтгэлтэн, хамгийн олон жил нийгмээс тусгаарлагдаж, торны цаана суусан тэмцэгч, Нобелийн шагналтан, аппартеид дэглэмийн эсрэг тэмцэгч гээд Нельсон Манделаг илэрхийлэх тодотгол маш олон. Өнөөдөр дэлхий дахин түүний өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Эмнэлгийн орон дээр 95 насыг зооглож буй домогт удирдагч Нельсон Манделагийн амьдралыг фото зургаар нь өгүүлье. 30 жил шоронд сууж, гурван эхнэр сольсон түүний гавьяат амьдралын түүх адал явдлаар дүүрэн аж.
Нэрээ сольсон нь хувь заяаг нь өөрчлөв үү? Нельсон Мандела 1918 оны долдугаар сарын 18-нд Мвезо гэх бяцхан тосгонд эцгийнхээ дөрвөн эхнэрийн гурав дахиас нь13 хүүхдийнх нь нэг болон төржээ. Түүний бүтэн нэр нь Нельсон Холилала Мандела бөгөөд “холилала” гэдэг нь түүний төрөлх коса хэлээр “үндсээрээ сугалагдсан мод”, “үймээн дэгдээгч” гэж орчуулагддаг байна. Эцэг эхийнх нь өгсөн энэ бэлгэ дэмбэрэлгүй нэрийг түүний дунд сургуулийн багш нь Нельсон буюу “амар амгалан” гэх утгатай нэрээр сольж байжээ. Сүсэг бишрэлийн үүднээс нэрээ сольсон нь түүний хувь заяаг өөрчилсөн ч байж болох юм. Энэ мөчөөс эхлэн Манделагийн амьдралд огцом өөрчлөгдөж эхэлжээ.
16 настай тэргүүн- Эцэг нь тосгоны дарга, багагүй эрх мэдэлтэй нэгэн байж. Тухайн үед Өмнөд Африк улс Их Британийн харьяанд хязгаарлагдмал тусгаар тогтнолтой болсон байв. Эрх мэдэл гэх зүйлгүй болсон тэдний гэр бүл салж бутран, Манделагийн ээж түүнийг дагуулан Куну гэх жижиг тосгон руу нүүжээ. Зөвхөн явган хүний жимээр хүрч болох энэхүү тосгон түүний өмнөх амьдралаас маш ялгаатай байв. Багагүй хөрөнгөтэй тосгоны даргын хүү жижигхэн овоохойд амьдарч, эрдэнэшиш, хулуу, буурцгаар л амь зуух болжээ. Түүнийг 9 настайд эцэг нь уушгины хавдраар нас барж, тэд дахин Мвезог зорьсон байна. Төрсөн газартаа сургуульд орж, англи, коса хэл, түүх, газар зүйн хичээлүүдийг үздэг байлаа. Дунд сургуульд Мандела эртний удирдагчдын болон Африкийн түүхэнд ихээр татагдаж гүнзгийрүүлэн судлах болжээ. Тэрээр африкууд өдийг хүртэл газар нутгаа цагаан арьстнуудаас хэрхэн хамгаалж ирсэн тухай судлах болж, газар нутаг, ус, агаарыг нь тэд булааж авч байгаа нь түүнд маш хүндээр туссан байна. Эцгээ алдсан Мандела заншлын дагуу 16 настайгаасаа өөрийн удмын Тембу овгийн тэргүүнээр нэрлэгджээ. Гэвч тэрээр эцгийнхээ өв, хөрөнгөөс татгалзаж Өмнөд Африкт өөрийн хувь нэмрийг оруулахаа амлаж, Веслэян коллежийг зорьсон байна.
Үйл явдлын эзэн- Хөдөөнөөс ирсэн хүү бокс, гүйлт зэрэг спортод хорхойсч олон найз нөхөдтэй болов. Тэрээр боловсролоо ахиулахаар 1939 онд Форт Хэйр их сургуульд элсэн оржээ. Энэ үеэс түүний эрх чөлөө хүрэх урт аялал эхлэв. Тус сургууль нь тухайн үед Өмнөд Африктаа л Оксфорд, Харвардтай харьцуулж болохоор, хар арьстнуудад өндөр боловсрол эзэмшүүлдэг цор ганц төв байсан аж. Нельсон Мандела их сургуульд орсон анхны жилдээ л сургуулийнхаа бодлогын эсрэг тэмцдэг Оюутны зөвлөлд багтаж, хоёр дахь жилдээ оюутны бослогод оролцож, сургуулиасаа хөөгдсөн байна. Ингээд тэрээр нэг хэсэг уурхайд хамгаалагчаар ажиллаж байгаад хуулийн фирмд ажиллах болжээ. Тус хуулийн фирмд ажиллаж байхдаа Өмнөд Африкийн их сургууль, Витватерсрандийн их сургуульд давхар суралцсан байна. Хуульч мэргэжил эзэмшсэн Н.Мандела “Мандела ба Тамбо” хэмээх хуулийн зөвлөгөө өгөх төв байгуулж, хар арьстнуудад бараг л үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг болжээ. 1944 онд Африкийн Үндэсний конгрессын залуучуудын байгууллагад гишүүнээр элсч, аппартеид дэглэмийн эсрэг тэмцэх болов. Энэ үед буюу 1948 онд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах бодлого баримталдаг Yндэсний нам сонгуульд ялснаар Манделагийн шударга ёсны төлөөх тэмцэл эхлэв. Энэ үед тэрээр анхны эхнэр Эвелин Нтоко Мэйстэй гэрлэж амжжээ. Тэрээр анхны эхнэрэээсээ дөрвөн хүүхэдтэй үлдсэн юм.
Хоёр дахь гэрлэлт- Йоханнесбургт байх хугацаандаа Мандела 20 настай нийгмийн ажилтан бүсгүй Номзамо Винни Мадикизелатай учирчээ. Тэрээр хожим нь бичсэн өөрийн намтартаа хоёр дахь эхнэртээ анхны харцаар дурласан хэмээн өгүүлжээ. Өөр эмэгтэйд сэтгэл алдарсан залуухан Мандела анхны эхнэрээсэээ 1955 онд салж Виннитэй гэрлээд гурван жилийн дараа хоёр насны зөрүүтэй хоёр орхины эцэг болжээ.
Зохион байгуулагч- Зэвсэгт жигүүрийн удирдагч Мандела Африкийн бусад орон руу гишүүд дэмжигчдээ явуулж, цэргийн сургуулилтад хамруулж, арьс өнгөөр ялгаварлах үзлийн гол бэлгэ тэмдэг болсон объектуудыг устгах төлөвлөгөө боловсруулав. Гэхдээ түүний бодлого энэ бүхэнд энгийн иргэдийг хэлмэгдүүлэхгүй байхад оршиж байлаа. Энэ хэргийнхээ төлөө тэрээр 1962 онд дахин шоронд хоригджээ.
Бүх насаар хорих ял- Шоронгоос дөнгөж суллагдаад 1963 онд дахин бослогод оролцсон түүнд 1964 оны зургаадугаар сард бүх насаар хорих ял оноов. Тэмцэгч Мандела улс төрийн хоригдлуудыг хорьдог дэлхийн хамгийн алдартай шоронгийн далайн эрэг дээр ял авсан жилээ хувцсаа оён сууж байна. Роббен арлын шоронд амьдралынхаа 27 жилийг өнгөрүүлсэн тэрээр энэ үед ч тэмцлээ л бодож суусан биз.
Одоо тэр 46664 нэртэй болжээ- Эхний 18 жилийг тэрээр Роббены аралд хатуу дэглэм дор хүнд хүчир ажил хийж өнгөрөөсөн бөгөөд дараагийн зургаан жил Кейптунийн шоронд хоригджээ. Тэрээр хар арьстан, мөн улс төрийн хэргээр хоригдож байсан тул жилд нэг юм уу, хоёр удаа л эргэлт авах эрхтэй байв. Шоронд түүний нэрийг орлож байсан тоо бол “46664” юм.
Шоронгоос олсон хоёр зүйл- Бүх насаараа хоригдох ял авсан Мандела шоронд байх хугацаандаа Лондоны их сургуулийн зайны сургалтад хамрагдаж, хуулийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Энэ бол гайхам сайхан ололт байв. Харин нөгөөх нь түүнийг өдгөө эмнэлгийн орон дээр хүргэсэн уушигны халдварын эхлэл билээ. Шоронд 20 гаруй жил хоригдсоны дараа Нельсон Манделагийн бие муудаж, сүрьеэ өвчний улмаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон ч харгалзаж үзээгүй юм.
Амьд ирээсэй гэж хичнээн ч жил хүсэв- Хайртай эхнэр Винни нөхрийнхөө хөрөг зургийн хажууд бодлогоширон зогсоно. Тэрээр бүх насаар хорих ял авсан эр нөхрөө амьд ирээсэй гэж хичнээн олон жил, хичнээн олон удаа залбирсныг хэн мэдэх билээ.
Эцэст нь суллагдав- Мандела 1990 оны 2 сарын 11-нд буюу 71 настайдаа суллагдлаа. Шоронд 27 жилийн өнгөрүүлсэн түүний үс нь бууралтаж эхэлсэн ч тэмцэл, ухаан нь 30 жилийн залуугийнх шиг хэвээрээ, бүүр түүнээс ч тод болсон байв. Аппартеид дэглэм хямралд автаж, Уилльям Клерк Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор Нельсон Мандела эрх чөлөөт амьдралтай золгов. Шоронгоос гараад тэрээр Африкийн үндэсний конгрессоо дахин удирдах болж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаггүй хамгийн анхны намыг байгуулжээ.
Дэлхий нийтийн бэлгэ тэмдэг- Суллагдсанаас гурван жилийн дараа аппартеид дэглэмийг түлхэн унагахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн 1993 онд Мандела болон тухайн үед Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Ф.Де Клерк нарт Нобелийн энхтайвны шагнал олгосон билээ. Өдгөө тэрээр дэлхийн 50 гаруй шилдэг их сургуулийн хүндэт доктор болсон юм. Харамсалтай нь дэлхийн анхаарлыг татсан Мандела энэ үед гэр бүлийн асуудалтай байлаа.
Гурав дахь эхнэртэйгээ 80 насандаа хуримлав- Манделаг гучаад жил шоронд суух хооронд хоригдож эхлэхээс гурван жилийн өмнө танилцсан эхнэр нь орхиж яваагүй билээ. Хатагтай Винни энэ үед улс төрд орж хүчирхэг нэгэн болсон байв. Мандела суллагдсаны дараа тэмцэлт амьдрал болон улс төрийн үзэл сөргөлдсөнөөс хоёр дахь эхнэртэйгээ 1992 оноос харилцаа хөндийрч, 1996 онд албан ёсоор салжээ. Мандела 80 насныхаа ойгоор гурав дахь эхнэр Граза Машельтай гэр бүл болжээ. Граза Машель өмнө нь Мозамбикийн Ерөнхийлөгч асан Самора Машелийн эхнэр байсан аж.
Эргэн ирэв- Шоронгоос гарснаас хойш дөрвөн жилийн дараа Мандела Роббен арлын шорондоо эргэн ирлээ. Гэхдээ тэрээр энэ удаа эрх чөлөөгөө хаалгах гэж биш тэр үеээ дурсах гэж хаалгаа барьсан шоронд зочилсон юм.
Хоригдлоос Ерөнхийлөгч- Өмнөд Африкт 1994 онд хамгийн анхны ардчилсан сонгууль болж, тэрээр хамгийн анхны хар арьст Ерөнхийлөгч болсон юм. 5 сарын 10-нд тангараг өргөж 77 насандаа Ерөнхийлөгч болсон Нельсон Мандела хоёр дахь удаагаа төрийн тэргүүний албыг хашихаас татгалзаж, 1999 онд тэтгэвэртээ гарчээ.
Хаан, тэр хоёр- Маэнделаг “хайр зарласан” дэлхийн үе үеийн алдартнуудын нэг нь попын хаан Майкл Жексон байв. Тэрээр 1996 онд Манделагийн 78 насны төрсөн өдөрт хүрэлцэн иржээ. Зөвхөн урлаг соёлын ч бус улс төрийн хүрээний томчууд ч Манделад үргэлж татагддаг байсан юм.
Хүчирхэг хос- Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг Опра Уинфрид нөлөөлсөн хүний нэг нь бас Мандела. Хожим нь Опра “Офра Уинфригийн нэрэмжит удирдлагын академи”-аа Өмнөд Африкийн охидын боловсролд зориулан байгуулснаа түүнтэй холбон тайдбарласан билээ.
Дахиад л чимээгүй- Ерөнхийлөгчийн албанаас бууснаас хойш Мандела олны өмнө гарах нь эрс цөөрөв. Тэрээр өмнөх эхнэрүүдээсээ үлдсэн хүүхдүүд болон “Нельсон Мандела” сангийн үйл ажиллагаандаа анхаарал хандуулж байв. Дахиад л чимээгүй болсон ч тэрээр нийгмийн сайн сайхны төлөө олон зүйл хийж явсны нэг нь ДОХ өвчинтэй тэмцэх аян байсан юм.
Гэр бүлийн асуудал- Мандела ч ихэнх хугацаанд хүүхдүүдээсээ хол шоронд байсан, мөн эх ондоотой гэдэг утгаараа түүний 6 хүүхдүүд ч хоорондоо, тэр өөрөө ч хүүхдүүдтэйгээ дотно харилцаатай биш аж. Нельсон Мандела Хүүхдийн хөгжлийг дэмжих сангаа хүүхдүүддээ өвлүүлж өгөөгүй нь тэдний дунд маш том хагарал үүсгээд байгаа юм. Тэрээр хүүхдүүдээ энэ хөрөнгөнд гар хүрэхээргүй хангалттай баян хэмээн үзсэн аж. Манделагийн үр хүүхдүүд Нельсон Манделагийн нэрэмжит 110 компани, хэд хэдэн ордон, уурхайг эзэмшдэг байна. Хөндий харилцаанаас болж түүний хүүхдүүд хэдхэн хоногийн өмнө шүүхдэх дээрээ тулсан билээ.
Харамсал- Нельсон Манделаг уушигны халдвар хэмээх өвчинтэй болсонд Өмнөд Африкчууд хамгийн ихээр харамсдаг. 2011 оноос хойш өвчин нь сэдэрч өнгөрсөн тавдугаар сард эмнэлэгт хүргэгдсэнээс хойш бие нь тун тааруу байгаа түүний төлөө Өмнөд Африкчууд өдөр шөнөгүй залбирч байна. Эмнэлгийн орон дээр 95 насыг зооглосон тэрээр амьгалын аппаратын тусламжтайгаар л амьсгалж байгаа юм.
Түүний өдөр- 2009 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей ӨАБНУ-д апартеид дэглэмтэй тэмцсэн тул 27 жил гянданд хоригдсон Манделагийн олон улсын өдрийг төрсөн өдрөөр нь тэмдэглэхээр тогтсон билээ. Мөн эл өдөр НҮБ хүн бүрт хандан бусдад туслах 67 минут гаргахыг уламжлал ёсоор уриалдаг байна. ӨАБНУ-ын Ерөнхийлөгч асан чухам 67 насаа энх тайван, энэрэнгүй үйл хэрэгт зориулжээ. Домогт баатар урт насалж, удаан жаргах болтугай.
Тэмцэл эхэллээ- Тэрээр 1956 онд арьс өнгөөр ялгаварласан хуулийг эсэргүүцэх жагсаалд оролцож яваад 150 хүний хамт цагдаа нарт баригдаж, анх удаа торны цаана суужээ. Түүний хэрэг шийдэхгүй таван жил сунжирсны эцэст буруугүй хэмээн суллагдсан байна. Энэхүү хавчилт нь түүний тэмцлийг улам хурцалжээ. Нельсон Мандела хүчирхийллийн бус замаар тэмцэх гэсэн зарчимтай Гандигийн үзэл бодлыг дэмждэг ч арьс өнгөний үзлээр гадуурхах болсон эрх баригчидтай зэвсэг барин тэмцэхээс өөр аргагvй гэдгийг олон жилийн тэмцлийн дүнд ойлгожээ. Улмаар 1961 онд “Африкийн Yндэсний Конгрессийн зэвсэгт жигүүр”-ийн удирдагч болов. Тус жигүүр эрх баригчдын дэглэмийг устгаж, дайн өрнүүлэхэд ч бэлэн байдалд байжээ.
Бүх насаар хорих ял- Шоронгоос дөнгөж суллагдаад 1963 онд дахин бослогод оролцсон түүнд 1964 оны зургаадугаар сард бүх насаар хорих ял оноов. Тэмцэгч Мандела улс төрийн хоригдлуудыг хорьдог дэлхийн хамгийн алдартай шоронгийн далайн эрэг дээр ял авсан жилээ хувцсаа оён сууж байна. Роббен арлын шоронд амьдралынхаа 27 жилийг өнгөрүүлсэн тэрээр энэ үед ч тэмцлээ л бодож суусан биз.
Дэлхий нийтийн бэлгэ тэмдэг- Суллагдсанаас гурван жилийн дараа аппартеид дэглэмийг түлхэн унагахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн 1993 онд Мандела болон тухайн үед Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Ф.Де Клерк нарт Нобелийн энхтайвны шагнал олгосон билээ. Өдгөө тэрээр дэлхийн 50 гаруй шилдэг их сургуулийн хүндэт доктор болсон юм. Харамсалтай нь дэлхийн анхаарлыг татсан Мандела энэ үед гэр бүлийн асуудалтай байлаа.
Гурав дахь эхнэртэйгээ 80 насандаа хуримлав- Манделаг гучаад жил шоронд суух хооронд хоригдож эхлэхээс гурван жилийн өмнө танилцсан эхнэр нь орхиж яваагүй билээ. Хатагтай Винни энэ үед улс төрд орж хүчирхэг нэгэн болсон байв. Мандела суллагдсаны дараа тэмцэлт амьдрал болон улс төрийн үзэл сөргөлдсөнөөс хоёр дахь эхнэртэйгээ 1992 оноос харилцаа хөндийрч, 1996 онд албан ёсоор салжээ. Мандела 80 насныхаа ойгоор гурав дахь эхнэр Граза Машельтай гэр бүл болжээ. Граза Машель өмнө нь Мозамбикийн Ерөнхийлөгч асан Самора Машелийн эхнэр байсан аж.
Хаан, тэр хоёр- Маэнделаг “хайр зарласан” дэлхийн үе үеийн алдартнуудын нэг нь попын хаан Майкл Жексон байв. Тэрээр 1996 онд Манделагийн 78 насны төрсөн өдөрт хүрэлцэн иржээ. Зөвхөн урлаг соёлын ч бус улс төрийн хүрээний томчууд ч Манделад үргэлж татагддаг байсан юм.
Гэр бүлийн асуудал- Мандела ч ихэнх хугацаанд хүүхдүүдээсээ хол шоронд байсан, мөн эх ондоотой гэдэг утгаараа түүний 6 хүүхдүүд ч хоорондоо, тэр өөрөө ч хүүхдүүдтэйгээ дотно харилцаатай биш аж. Нельсон Мандела Хүүхдийн хөгжлийг дэмжих сангаа хүүхдүүддээ өвлүүлж өгөөгүй нь тэдний дунд маш том хагарал үүсгээд байгаа юм. Тэрээр хүүхдүүдээ энэ хөрөнгөнд гар хүрэхээргүй хангалттай баян хэмээн үзсэн аж. Манделагийн үр хүүхдүүд Нельсон Манделагийн нэрэмжит 110 компани, хэд хэдэн ордон, уурхайг эзэмшдэг байна. Хөндий харилцаанаас болж түүний хүүхдүүд хэдхэн хоногийн өмнө шүүхдэх дээрээ тулсан билээ.
Харамсал- Нельсон Манделаг уушигны халдвар хэмээх өвчинтэй болсонд Өмнөд Африкчууд хамгийн ихээр харамсдаг. 2011 оноос хойш өвчин нь сэдэрч өнгөрсөн тавдугаар сард эмнэлэгт хүргэгдсэнээс хойш бие нь тун тааруу байгаа түүний төлөө Өмнөд Африкчууд өдөр шөнөгүй залбирч байна. Эмнэлгийн орон дээр 95 насыг зооглосон тэрээр амьгалын аппаратын тусламжтайгаар л амьсгалж байгаа юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (14)