Улаанбаатар Өнөөдөр / 2015.03.31
  • 6 Өдөртөө
  • -6 Шөнөдөө
  • 24tsag.mn
  • google.com
  • Зарлагдсан ханш
  • USD
  • 1982.09

Амтат тактуритан хийх арга

2013 оны 7 сарын 28
  Амралтын өдрөөр гэрийнхэндээ ямар хоол хийж өгөх вэ гэж толгойгоо гашилгаж байгаа эзэгтэй нарт зориулсан хоолны жорыг хүргэж байна. Зөвхөн Солонгос хоолны газарт биш гэртээ тактуритан хийж идвэл ямар вэ?

Орц материал :

1 кг тахианы мөч эсвэл бүтэн тахиа

2 ширхэг том төмс

2 ширхэг бөөрөнхий сонгино

1 ширхэг лууван

takturang

 Соусанд нь :

3 халбага солонгос улаан чинжүүний жан /улаан савтайгаас/

Элсэн чихэр /хүсвэл/ эсвэл 1 халбага зөгийн бал

1 халбага нухсан саримс /5-6 хумс/

1 жижиг халбага нунтаг цагаан гаа

1 жижиг халбага хар перец

Бага зэрэг дашида амтлагч

Хийх аргачлал :

takturang1

Лууван, сонгино, төмсөө томовтор хэрчинэ.

 takturang2

Тахианы мөч эсвэл хэсгүүдийг чанаж тосыг нь авна. Тостой нь идэх дуртай хүмүүс ингэж чанахгүй шууд хийж болно.

 takturitang3

 Томоохон саванд бага зэргийн ургамлын тос хийж, чанасан тахиагаа бага зэрэг хуурна. takturitang4

Дараа нь хэрчсэн ногоогоо нэмж хийгээд хэдэн минут хуурна

. takturitang5

Хоолоо таглаад бага гал дээр болгоно. Энэ үед ямар ч ус хийхгүй бөгөөд ногооноос ялгарсан усанд хоол маань болно гэсэн үг.

takturitang6

Соусаа бэлтгэнэ.

Соусанд орох бүх матеериалаа нэг саванд хийж сайтар хутгана. Эсвэл бэлэн тактуритангийн соус худалдан авч хийж болно.

takturitang7

 Ногоо болмогц соусаа нэмж хийнэ.

takturitang8

Хагас аяга ус нэмж хийгээд дахин буцалгаж эхэлнэ.

takturitang9

takturitang10

Хажууд нь агшаасан цагаан будаатай халуунаар нь идэхэд тохиромжтой.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...