АНУ-ын Охайо мужийн Клевеланд хотод гурван эмэгтэй олон жилийн өмнө сураггүй болсон. Тэднийг өнгөрсөн хавар олсноор ах, дүү гурван өвөө арав гаруй жилийн турш гэртээ хорьж, ээлжлэн хүчирхийлдэг байсан нь тогтоогдсон юм. Хэрэгтнүүдийг шүүх хурал одоо хүртэл үргэжилж байгаа бөгөөд нэгэнд нь бүх насаар хорих ял оноогоод байна.
Зүүн гар талаас хохирогч Аманда Берри, Мишель Найт, Жина Жесүс нар.
Олон жил хүчирхийлүүлсэн гурван эмэгтэй олдсон цагаасаа хойш олны анхаарлыг татах болсон. Харин тэд одоо дэлхийн хэвлэлүүдийн анхааралд өртөөд байна. Учир нь хохирогч болсон гурван бүсгүй хоригдож, хүчирхийлүүлж байх хугацаандаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байжээ.
Тэд сэтгэл санаа болоод бие махбод, бэлгийн аймшигт хүчирхийллийг хэрхэн даван туулж байсан тухайгаа тэмдэглэн үлдээсэн хэмээн өнгөрсөн долоо хоногт хэрэг дээр ажиллаж байгаа прокурорууд мэдээлжээ. Тэдний бичсэн өдрийн тэмдэглэл удахгүй ном болж хэвлэгдэх юм. Гэхдээ хэвлэгдээгүй байгаа хэдий ч бэст селлер болох нь гарцаагүй хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Учир нь тэмдэглэлийн тухай прокурор мэдээлэл хийснээс хойш олон улсын хэвлэлийн томоохон агентлагууд гурван эмэгтэйн араас хөөцөлдөх болжээ. Тэд хүний сэтгэл зүйд ихээр нөлөөлөх арван жилийн турш амьд биеэрээ мэдэрч бичсэн түүхийг авахын тулд олон мянган доллар амлаж эхэлжээ.
Азгүй боловч амьд гарсан бүсгүйчүүдийн тэмдэглэл ингэж эхэлдэг байна. Тэднийг хүчирхийлэгч ах дүү гурвын нэг Ариэль Кастро бүсгүйчүүдийг хүүгийхээ гөлгийг харуулна хэмээн урхидаж гэртээ оруулсан байна. Дараа нь гэрээсээ гарах аргагүй болгож гараж доторх машиндаа гурван өдрийн турш түгжиж орхижээ. Хэрэгтнүүд хоол, ундгүй ядарсан бүсгүйчүүдийг хүчирхийлж эхлэснээр 10 жилийн аймшигт түүх эхэлсэн юм.
Эмэгтэйчүүд 10 жилийн турш бичсэн өдрийн тэмдэглэлээ “Эрх чөлөөгүй амьдрал болон хүчирхийллийн баримт бичиг” хэмээн тодорхойлж байна. Мөн тэдний тэмдэглэл хэрэгтэн гурвыг шүүхэд ихээхэн тус болж байгаа аж.
Өнгөрсөн тавдугаар сард бүсгүйчүүдийн нэг нь гэрээс зугтан гарч тусламж хүссэнээр тэд хүний жамаар амьдрах азтай учирчээ.
Хэргийг шүүх явцад гарсан аймшигт мэдүүлгүүд олны дургүйцлийг ихэд хүргэсэн юм. Цөөнөөс дурдвал ах, дүү гурав бүсгүйчүүдийг хамгаалалтгүй хүчирхийлдэг байсан бөгөөд нэгийг нь таван удаа хүчээр үр зулбуулж байжээ. Мөн олзолсон эмэгтэйчүүдийг гинжээр уяж, өдөрт нэг л удаа хооллодог байсан юм. Энэ мэт харгис үйлдлүүд нь Америкийн нийгмийг ихэд цочроосон бөгөөд хэрэгтнүүдэд ялын дээд хэмжээ оноохыг шаардсан олон жагсаал цуглаан болсон билээ.
Гурван эмэгтэй 2002-2004 оны хооронд алга болоход 14, 16, 20 настай охид байсан. Харин тэд амьдралынхаа хамгийн сайхан үеийг бусдын хар гарт өнгөрүүлсний дараа буюу 23, 27, 32 настайдаа эрх чөлөөт амьдралдаа эргэн ирсэн юм. Тэдний арваан жилийн амьдрал бодит аймшгийн кино шиг байсан нь шүүх хурлын үеэр мэдэгдсэн нь хэвлэлийнхэн болон хүмүүсийн анхаарлыг ихэд татах шалтгаан болжээ. Мөн аймшигт түүхийг биеэрээ мэдэрсэн хүмүүс болсон явдлыг бичсэнийг унших хүсэлтэй хүн тун олон байна.
27 настай Бэрри, 23 настай Жина, 32 настай Мишел нар олон нийт өөрсдийг нь сэтгэл санаагар дэмжсэн ихэд талархаж байгаа тухайгаа телевизээр ярьсан юм.

Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn
Харин бүсгүйчүүдийг хүчирхийлсэн ах, дүү гурван өвөө иймэрхүү царайлан ялын дээд хэмжээгээ хүлээж байна.
Баруун гар талаас Ариэль Кастро, Педро Кастро, Онил Кастро нар. Дэлхийн дахин энэ ах, дүү гурван өвөө нарыг үзэн ядаж байна.

Сэтгэгдэл (12)