“Мөн үү, тийм үү” рекламаараа олонд
танигдсан "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Батаа буюу Д.Баттөмөр гялалзаж
явна. Олон жил урлагийн гал тогоонд чанагдаагүй ч гэнэт л "цойлоод"
ирсэн түүнийг сүүлийн үед бүх л найруулагчид кинондоо тоглуулахыг хүсдэг
болжээ. Түүний амьдралын хуудсыг фото зургаар нь сонирхуулж байна.
“Мөн үү, тийм үү” рекламаараа олонд
танигдсан "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Батаа буюу Д.Баттөмөр гялалзаж
явна. Олон жил урлагийн гал тогоонд чанагдаагүй ч гэнэт л "цойлоод"
ирсэн түүнийг сүүлийн үед бүх л найруулагчид кинондоо тоглуулахыг хүсдэг
болжээ. Түүний амьдралын хуудсыг фото зургаар нь сонирхуулж байна.
Дөрвөн настай Д.Батаа. Өнгөрсөн
зургадугаар сарын 2-нд 32 нас хүрсэн Батаагийн хамгийн багийн
зураг. Тэрээр Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод төрж, нутагтаа 10
жилээ төгсжээ.
Бөхийн хорхойтон:
Тэгвэл зургаан настай Батаа бусад хөвгүүд шиг бөх болохыг хүсдэг
байж. Томдсон бакальтай, зодог шуудаг өмссөн энэ хүү арван хүүхэдтэй
айлын хамгийн бага нь. Тиймээс эрх дураараа ч гэж жигтэйхэн. Аав нь багад нь
бурхан болчихсон болохоор ээж болон олон ах, эгч нартаа эрхэлж өссөн
гэдэг. Бүр тавдугаар анги хүртлээ ээжийнхээ өвөрт ундтаг байжээ.
Андуу. Өдгөө "банш" гэж дуудуулдаг Батаагийн багийн хоч нь "Андуу". Төмөр бүслүүртэй модон савны нэрээр хочлуулдаг байсныхаа учрыг тэрээр одоо болтол олоогүй л яваа гэнэ лээ.
Жүжигчин болсон нь.
Реп бүжиг бүжиглэдэг, дуулдаг, жүжиглэдэг, хөгжим сайн тоглодог байсан Батаад жүжигчин мэргэжил хамгийн ойр байсан гэдэг. Тэгээд урлагийн хүн
болохоор шийдэж, ээждээ хэлтэл “Чи цойлсон авьяастай
байж, амжилт үзүүлэхгүй бол энэ мэргэжлийг сонгоод ч хэрэггүй” гэж хэлж
байжээ. Гэрийнхэн нь бүгд хуулийн байгууллагад ажилладаг учраас
өөрийгөө цагдаа ч болж магадгүй гэсэн эргэлзээтэй байсан тэрээр эцэст нь
хүссэн зүйлээ хийж СУИС-д очиж шалгуулаад тэнцэж байжээ.
Х Түц.
Сургуулиа төгсөөд анх “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэлд жүжигчнээр
хоёр жил ажиллав. Дараа нь “Харцага” кино урлагийн дээд сургуульд
багшилж явахад нь “X-түц” хамтлагийн жүжигчин Аглуу, Онон хоёр
тааралдсанаар тус хамтлагийн жүжигчин болжээ.
Мөрөөдлийн театр.
Олон жил "Х түц"-т байсан тэрээр нэг л өдөр хамтлагаасаа гарч
"Мөрөөдлийн театр"-ыг байгуулцсан юм. Одоо тэрээр СТА Г.Алтаншагай,
Г.Эрхэмбаяр, Н.Дөлгөөн, “Шинэ үе продакшн”-ы жүжигчин Батууш нартай
ажиллаж байна. Мөрөөдлийн театрынхан “Хайртай бол эргэж хараарай”,
“Ээжийн дайсан”уран сайхны кино, "Амьдрал өөрөө бэлэг" зэрэг бие даасан олон уран бүтээлийг хоёр жилийн хугацаанд хийгээд байна.
Дуулах авъяас. Реклам,
кино, жүжигт тоглож, өөрийгөө мундаг жүжигчин болохыг харуулсан тэрээр
мөн чамгүй дуучин гэдгээ ч харуулж явна. Удахгүй нээлтээ хийх "Микроны
босс", залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулж, хайр дурлалын бэлгэдэл болж
болсон “Рашаантын 18” киноныхоо дууг тэрээр өөрөө дуулсан. Гитараа
бариад л...
Рекламны мангас. Нэг рекламанд 2-3 сая төгрөгөөр тоглодог түүнийг хамгийн эрэлттэй жүжигчин гэдэг.
Рекламны мангас. Нэг рекламанд 2-3 сая төгрөгөөр тоглодог түүнийг хамгийн эрэлттэй жүжигчин гэдэг.
Тэрээр
“Рашаантын 18”,“Миний хөрш чөтгөр”, “Учиртай гурван толгой”, “Болсон
явдал”, "Микроны босс" зэрэг олон арван кино, жүжигт туслах болон гол
дүр бүтээгээд байна. “Миний хөрш чөтгөр” кинонд “тийм үү, мөн
үү” гэх үгийг хэлдэг нь нэгэн хэсэгтээ мода болж байв.
Гэр бүл.
Нэгэн удаа цайны газар ортол сул суудал байгаагүй учраас ганцаараа нэг
ширээнд сууж буй бүсгүйн өөдөөс нь харж суусан гэдэг. Гэтэл өөртэй нь
усны дусал шиг адилхан бүсгүй яг л толинд харж байгаа мэт санагдсан. Тэр
цаг мөчөөс эхлэн Батааг хайр сэтгэлтэйгээ учирсан гэдэг. Түүнийг
эхнэртэйгээ усны дусал шиг адилхан хэмээн хүмүүс ярьдаг. Мөн тэрээр
өмнөх эхнэр, хоёр хүүхдээ хэнээс ч нууддаггүй бөгөөд хүүхдүүдтэйгээ одоо
ч холбоотой байж, уулздаг байна.
Архангай. Алдарт Чулуутын хавцалын дэргэд. Саяхан Батааг гэр
бүлийн хамтаар Архангай аймагт амарч явахад хөл хүнд эхнэр нь гэнэт
өвдөж, тэндхийн эмнэлэгт бага охиноо төрүүлжээ.
СТА. "Болсон явдал" киноны нээлтийн дараа тэрээр СТА цолоор энгэрээ мялаалгав.
СТА. "Болсон явдал" киноны нээлтийн дараа тэрээр СТА цолоор энгэрээ мялаалгав.
Аваргатай. Сүмогийн
их аварга Д.Дагвадоржийн "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн үеэд
уйлдаг хэсгийг нь Батаа элэглэн, дуурайж рекламанд тоглосон билээ. Тус рекламыг үзсэн их аварга Д.Дагвадорж "Би банш Батаатай таарахаараа цупаридана" гэж хэлж байсан ч тэгээгүй гэдэг. Харин тэд уулзаж юу хийснийг энэ зурган дээрээс харж болно.
Түүний хамгийн сүүлд тоглосон "Микроны босс" кино удахгүй нээлтээ хийх гэж байна. Батаагийн авъяасыг шалгасан олон уран бүтээл цаашид түүнийг хүлээсээр...
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (17)