Жүжигчин Н.Ялалт Монголын урлагт
аажмаар өгсөж явна. Тэр тийм ч тод гялалзаагүй. Гэхдээ түүнийг бүх
найруулагч кинондоо тоглуулдаг. Бас үзэгчид түүнд хайртай. Гурван эхнэр
солиод амжсан хэмээн шар хэвлэлээр бичүүлдэг Н.Ялалтын амьдралын хуудсыг
фото зургаар нь сонирхуулж байна.
Жүжигчин Н.Ялалт Монголын урлагт
алгуурхан өгсөж явна. Тэр тийм ч тод гялалзаагүй. Гэхдээ түүнийг бүхий л найруулагч кинондоо тоглуулдаг. Бас үзэгчид түүнд хайртай. Урлагийнхан дундаа "Агаа", "Бясаа" хэмээн хочлуулдаг жүжигчин Н.Ялалтын амьдралын хуудсыг
фото зургаар нь сонирхуулж байна.
Бага нас.
Налайхын унаган хүү Н. Ялалт багадаа шинэ жил, сургуулиудын хоорондын
урлагийн үзлэг, уралдаанд идэвхтэй оролцдог хүүхэд байв. Түүний удамд
жүжигчин хүн байгаагүй гэдэг. Харин ээжийнх нь өвөө уртын дуу их сайхан
дуулдаг хүн байжээ.
Оюутан нас. СУИС-ийн кино драмын 2-р курсын
оюутнууд. 1996 онд залуус ингэж л хувцасладаг байж. Н.Ялалт насаа хэлэх дургүй бөгөөд 1977
онд төрсөн жүжигчин Б.Эрдэнэбилэгтэй нэг анги гэдгээр нь хөөгөөд насыг нь олж
болох юм.
Арай өндөр. Жүжигчин Эби, Ялалт, Навчаа, Амараа
нар. Мөн ч залуухан байж дээ. Амараа үеийнхнээсээ арай өндөр.
МҮОНТ гэдэг айлд орсон нь.
Сайн харвал таньдаг хүн олон. 1999 онд дөнгөж сургуулиа төгссөн түүнд
тайз, дэлгэцийн бүтээлийн дүр олдоно гэдэг амаргүй байв. Тиймээс МҮОНТ-д
орчуулгын киноны жүжигчнээр ажилд орох нь тэр. Гэхдээ орчуулгын кинонд
дуу оруулж байхдаа “Чам шиг муу жүжигчин орчуулгын жүжигчин болж
чадахгүй” гэж хөөгдөж, МҮОНРТ нэг хэсэг түүнийг дуудахаа байсан цаг ч
байсан гэдэг. Гэсэн ч тэр шантраагүй, өдийг хүрчээ. Одоо ч тэр кинонд
дуу оруулах ажлаа хийсээр... Орчуулгын кино түүнд дэлхийн жүжигчдээс
суралцах боломжийг өгдөг гэнэ.
Best. Өөрийнх тайлбарласанаар бол тэд хамгийн сайн найзууд аж.
Нисгэгч. "МИ-8" нисдэг тэрэгний осолыг харуулсан "Ми 15" киноны зураг авалтын үеэр. Нисгэгч болбол нэг иймэрхүү харагдах нь.
Дүрүүд. Н.Ялалт хамгийн анх МҮОНТ-ийн найруулагч Нармандахын “Оюутны амьдрал” кинонд хоёрдугаар найруулагчаар ажиллахын зэрэгцээ туслах дүрд нь тоглож байв. Түүнээс “Зуны шөнийн зүүд”, "Сэрүүн хасын нууц", "Шөнө дундын бүжиг", "Боолын гэрээ", "Долоон бурхан харвадаггүй", "Чонын алтан шагай" зэрэг тайз, дэлгэцийн шилдэг бүтээлүүдэд тоглоод байна.

Яруухан найрагч. Түүнийг оюутан байдаа “Шүлэг мүлэг
сүрхий оролддог” гэж ангийнх нь
нөхөр дурсч байна. Олон ажлынхаа хажуугаар Н.Ялалт шүлэг бичиж, сэтгэлийн хөдөлгөөнөө цаасан дээр буулгадаг байна. Түүний бичсэн доорх мөрүүд энэ зурагт илүү тохирох ч
юм шиг...
Салхины үзүүрт аргалын утаа үнэртэн уярлын нулимс бөмбөрөхөд
Сайхан ээжийн минь хүүдээ гэж чанасан аагтай цай ханхална
Сайхан ээжийн минь хүүдээ гэж чанасан аагтай цай ханхална
Нутгын шувууд намайг явах нь гэх шиг тэртээх уулсыг давж одоход
Нуурын ус гунигт дарагдан нам гүм болж намайг үднэ.
Тал дүүрэн бэлчих адуу нэгнээ бүртгэх мэт янцгаалдахад
Түшигтэй аавын минь хүүдээ гэж барьсан морь уяан дээр дүүхэлзэнэ
Нутгын модод намайг явах нь гэх шиг навчисаа сэгсэрч нүцгэрэхэд
Нөмөртэй буурал уулс нам гүм болж намайг үднэ
Намайг мордоод хөдлөхөд нутгын минь нар
Ингээд явах нь гэх шиг илчээ цацруулж дагана
Их замын талд ороод нутгын минь нар
Эцэж байна гэх шиг шингээд нам гүм болж намайг үднэ.

Сайхан монгол эр:
Түүнийг монгол эр хүний төрхийг хадгалсан сайхан залуугийн дүрийг
чадварлаг бүтээдэг гэж хүүхнүүд ярьдаг. Чухам энэ дүр төрх нь түүнийг
түүхэн кинонд баатарлаг дүр бүтээхэд түлхэц болдог болов уу.
Гэр бүл. Нас,
төгссөн сургууль, бага насаа хаана өнгөрөөсөн гээд хувийн амьдралаа
дэлгэх дургүй түүний анхны эхнэр "Маск" продакшны жүжигчин
Ш.Жавхлан. Хэдий хоёр тийш болсон ч тэднийг одоо хүртэл сайн харилцаатай байлгадаг том шалтгаан
бол хүү нь.
Бусдаас нуугаагүй хэнэггүй зураг. "Би хүүтэйгээ дэндүү адилхан байна уу?"
Бусдаас нуугаагүй хэнэггүй зураг. "Би хүүтэйгээ дэндүү адилхан байна уу?"
Бага хүү. Шар хэвлэлээр түүнийг гурван эхнэр сольсон гэж бичдэг. Тэрээр хоёрдахь амьдралаасаа бас нэг хүүтэй.
Хобби.
Мото спортын улаан хорхойтон. Тэрээр 21 аймгаар мотоцикльтэй аялна гэж
ярьж байсан удаатай. Тэрээр дуучин С.Жавхлангийн нэгэн дууны клипэнд
тоглохдоо гараа тавьж байгаад мотоцикль унаж, ур чадвараа гайхуулсан
билээ.
Мөрийгөө алдсан нь.
“Амжилтын эзэд” супер шоуны зураг авалтын үеэр. Хэн нь сайн сур
харвахаа үзэхээр шийдсэн их аварга, жүжигчин залуу хоёрын уралдаан
Н.Ялалтын хожигдлоор өндөрлөв. Ингээд сур харваанд ялагдсан Н.Ялалт 100
кг хол давсан их аваргыг үүрээд 20 гаруй метр гүйсэн нь энэ.
Тэрээр Дамчаа шиг Исмэл тайж, ардын жүжигчин Н.Сувд шиг Мандухай хатан гэж дуудуулах дүртэй болох хүртлээ чин сэтгэлээсээ хичээнэ гэдгээ нэгэн ярилцлагадаа дурджээ.
Тиймээс бүтээлээ чанаржуулж, нөхөж боломгүй орон зайтай, хэн хүнд
хүндлэгдсэн жүжигчин болохыг мөрөөдөж явдаг гэнэ. Бидний нэрлэснээр алт,
мөнгөн үеийнхний араас чадал чансаагаараа ялгарч буй цөөн хэдэн
авьяаслаг жүжигчдийн нэг нь яалт ч үгүй Н.Ялалт билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (11)