“Оюу толгой” ХХК-ны Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон Мак Рей удахгүй ажлаа өгөхөөр болсон билээ. Тэрбээр ажлаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө өчигдөр болсон “Дисковер Монголиа” чуулга уулзалтанд оролцож Оюу толгой төслийн талаар байр сууриа илэрхийлсэн нь олны сонирхлыг татаад байгаа юм. Төслийн далд уурхайн ажил зогссон, Монголын Засгийн газар Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардсан энэ үед төслийг удирдаж байсан хүн хэрхэн дүгнэх вэ гэдэг гадна, дотны хөрөнгө оруулагчид цаашлаад улс төрчдийн чихийг сортойлгоод авав. Тэрбээр Оюутолгой төсөл олон монголчуудыг ажилтай болгож, дэд бүтэц зам, эдийн засгийг тодорхой хувиар хөгжүүлэхийн зэрэгцээ Монголыг дэлхий нийтийн анхааралд оруулсан гэдгийг дурдав. Түүний тавьсан илтгэлээс “Оюутолгой” төсөлд ямар алдаа байв? гэсэнд дүгнэлт өгсөн нь хуралд суугчдын анхаарлын төвд байв.
Тэрбээр “Заримдаа талуудад тус болохоосоо илүү ус болсон тохиолдол ч бий” гээд дараах гурван “алдаа”-г нэрлэжээ.
1. “Оюу толгой” компанийн хувьд төслийг дэлхийн зиндааны бизнес бий болгоход анхаарах ёстой байсан. Өнгөрсөн хугацаанд “Рио Тинто” групп Оюутолгой төслөөс их зүйл хүлээж байсан ч одоо ингээд гацаанд орчихсон байгаа нь тэдний хувьд хангалтгүй, харамсалтай хэрэг болсон бололтой.
2. Монголын Засгийн газрын хувьд Оюутолгойд хамаг анаахрлаа төвлөрүүлснээс бусад улс төрийн чухал бодлогод тавих анхаарлаа сарниулсан гэж Камерон МакРей дүгнэсэн байна. Тэрбээр энэ хугацаанд өөрсдийн нэр хүнд, албан тушаалаараа дэнчин тавьсан улс төрчдөд талархсанаа илэрхийлээд “Оюу Толгойн бүтээн байгуулалтыг дэмжиж ирсэн эдгээр хүмүүс энэхүү шинэ үйл явцын үнэ цэнэ, боломжийг харсны төлөө богино хугацаанд асар их шүүмжлэлд өртөх болно гэдгийг сайтар ухаарсан биз ээ” гэсэн хоржоонтой үгийг Монголын хэсэг улс төрчидөд дайсан байх юм.
3. Харин монголчуудын хувьд “Хүн бүр Оюу Толгой төслөөс Монгол улс хамгийн өндөр ашиг тусын төлөө дуугарсан” нь энэ хугацаанд тус болохоос илүү ус болсон үйлдэл гэж ноён Камерон МакРей үзэв. Өөрөөр хэлбэл төслийг эхэлсэн өдрөөс монголчууд илүү их хувийг авах ёстой гэж зүтгэсэн нь энэ ноёнтоны хувьд хамгийн “яршиг төвөгтэй” асуудлын нэг байсан бололтой. "Засгийн газар анх байгуулсан гэрээгээ өөрчилж хувиа нэмсэн, одоо Монголын тал ашигаа улам нэмнэ гэж зүтгэж байна. Ард иргэдийн зүгээс дэд бүтцийг нь хөгжүүлж, өндөр цалинтай ажлын байр бий болгоод байхад байнга дайрч давшилсаар ирсэн". Иргэдийн энэ шүүмжлэл, давшилт "Рио Тинто", Оюу толгой, Камерон МакРейн хувьд хамгийн хүндхэн даваа байсан бололтой. Ажлаа өгч буй Камерон МакРей "Оюу толгой" төсөлд садаа болсон дээрх гурван "алдаа"-г нэрлээд ирээдүйд дахин давтаж болохгүй гэдгийг ажлыг нь авах хүнд анхааруулсан байна.

Сэтгэгдэл (18)