Индонезид болж буй "Дэлхийн мисс" 2013 тэмцээнд Монгол улсыг төлөөлж "Шилмэл загвар" агентлагийн загвар өмсөгч С.Пагмадулам оролцож байгаа билээ. Тэрбээр энэ тэмцээний "Авъяаслаг мисс"-ийн тэмцээнд уртын дуугаар оролцож байна. С.Пагмадулам өмнө нь Куала Лумпур хотод зохиогдсон “Miss Tourism International” тэмцээнээс уртын дуу дуулж “Авъяаслаг мисс” өргөмжлөл хүртэж байжээ. С.Пагмадулам 22 настай, 175 см, биеийн харьцаа 88:63:90. Манай улсыг төлөөлөн дэлхийн тайзан дээр гарч буй загвар өмсөгч бүсгүйн фотог хүргэж байна.
Сэтгэгдэл (4)