24tsag.mn сайт хобби булангийнхаа энэ удаагийн дугаарт “Улаанбаатар” чуулгын бүжгийн ангийн багш, СТА, бүжиг дэглээч Д.Энхгэрэлийн хоббигоор аяллаа. Тэрбээр төрөл бүрийн сувенир цуглуулах хоббитой. Ялангуяа эгдүүтэй жижигхэн сувенируудад бүр ч дуртай нэгэн. Түүний цуглуулгад том жижиг нийлсэн 100 гаруй сувенир бий.
Д.Энхгэрэл:Нөхөр маань энэ цуглуулгын үндсийг тавьсан
Д.Энхгэрэл:Нөхөр маань энэ цуглуулгын үндсийг тавьсан
-Та хэзээнээс сувинер цуглуулж эхэлсэн бэ?
-Анх нөхөр маань хоёр охиндоо зориулж Японоос янз бүрийн хөөрхөн тоглоом, сувинерүүд явуулдаг байсан. Би ч өөрөө хөөрхөн тоглоом, бэлэг дурсгалийн зүйлсд дуртай. Сүүлдээ хүмүүс ч мэддэг болж иймэрхүү зүйлс их өгдөг болсон.
-Та сая хүмүүс их өгдөг гэлээ. Таны хувьд хамгийн дурсгалтай бэлэг аль вэ?
-Олон дурсгалтай бэлэг байгаа л даа. Тухайлбал бага охин маань ОХУ руу олон улсын тэмцээнд оролцоод ирэхдээ ээждээ бэлэглэсэн сувинерүүд байна. Эднийг тэр тэмцээнд оролцож байсан бүжигчин охидууд хоорондоо сувенир солилцоход өгсөн юм билээ.
-Та өөрөө сувинер худалдаж авдаг уу?
-Боломж гарвал авна. Яг зориулж авсан гэвэл аз жаргалын модод байна. Хамгийн сүүлд Болгарын Ниссабар хотод болсон язгуур урлагийн дэлхийн аваргын тэмцээний үеэр тэндхийн дэлгүүрээс зорьж авсан зүйлс энэ байна. Бас энэ хатан хаан Сисигийн зурагтай тавгийг ч Австриас зориуд авч байлаа.

-Хамгийн хайртай сувинер аль вэ?
Энэ 12 жил миний хайртай сувинерүүдийн нэг. Надад нэг Япон эгч маань бэлэглэж байсан. Тэр жил нь гарахаар урд нь байрлуулдаг. Бас энэ гэрт байгаа муу муухай юмыг зайлуулдаг долоон сахиус байна. Япончууд үүнийг Муу зүйлээс хамгаалдаг гээд маш их билэгшээдэг.
Хятадын Ганьсу мужийн Хөхнуурын монголчууд түүнд энэ бөхийн барималыг бэлэглэжээ. Тэрбээр Хөх нуурын монголчуудын үндэсний хувцас хэрэглэлийг хараад
төрсөн сэтгэгдлээрээ бүжиг дэглэж тайзнаа тавьж байсан юм.
Эцэг эхээс нь өвлөн үлдээсэн модон шатар.
Түүний нөхөр бага охиноо төрөхөд "божин бор" охинтой болсноо бэлгэдэн энэ хүүхэлдэйг авч байжээ.
Тэрээр Япон үндэсний бүжиг сурч байхдаа энэ дэвүүрүүдийг ашигладаг байсан гэнэ.
Түүнийг Удирдлагын академид сурч байхад нь өгсөн "монита"-гийн бэлэг.
Балетчин бүсгүйн барималыг түүнд найруулагч Ч.Болд бэлэглэж байсан гэнэ. Тодруулбал түүнийг "Улаанбаатар" чуулгад бүжгийн багшаар уригдан ажиллахад амжилт хүсч бэлэглэсэн юм байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)