“Л.Жамсранжав бол эхийн хэвлийд яс, цуснаас бүрэлдэн ургасан “алт”. Энэ тунгаамал алтаар Монголын театр Гамлет, Фердинанд, Овод, Яго, Ишхүүг цутгасан. Ийм жүжигчин Монголын театр, урлагт дахин заяах эсэхийг бурхнаас асуу” хэмээн Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нэгэнтээ хэлсэн нь бий. Энэ удаагийнхаа Фэйслүүк булангаараа Төрийн шагналт, ардын жүжигчин Л.Жамсранжав агсны охин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарийн фото түүхийг хүргэж байна.
“Театрынхан хөл алдан хүндэлцгээдэг”: Аливаа хүний амьдралын түүхийг өгүүлэхийн тулд төрүүлж өсгөсөн эжий, ааваас нь эхэлж хүүрнэвэл зүйтэй юм болов уу. Жүжигчин Ж.Оюундарийн ээж Ө.Уранчимэг, Насаараа Драмын театрт нүүр хувиргагч хэмээх өвөрмөц , ховор мэргэжлээр ажиллаж, алтан үеийн алдартнуудын хамгийн дотны, ойрын зөвлөж болж явсан нэгэн.
Урлагийн ганц: Д.Жамсранжав агсны анхны хань, мэргэжил болоод алдар хүндийнх нь талыг нуруундаа үүрч явсан Ө.Уранчимэг гуай гарын таван хуруу шиг таван сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн нь өдгөө бүгд сайн, сайхан амьдарч яваа. Байсгийгээд холын Америкт уригдаж, ач зээгийнхээ хайр халамжинд бөмбөрдөг буянтай ээжийн таван хүүхдээс урлагаар замнасан нь ганц Ж.Оюундарь.
“Балетчин эсвэл эмч”: Багадаа Ленинградын балетын ангид шалгуулаад тэнцэж байсан ч түүнийг махлаг байна, жаахан тур гэхэд нь больчихсон гэдэг. Харин эцэг, эх нь эмч болохыг зөвлөж бүр Унгарт Анагаахын сургуульд өрсөлдөж, хуваарь авчихаад суралцалгүй орхиж байжээ.
“Аавтайгаа хамт”: Дөнгөж сургуулиа төгссөнийхөө дараа аавтайгаа хамт “Нүглийн золиос” кинонд тоглож байсан. “Хор ууж татаж унаад л “ тухайн үед ёстой л хүмүүсийг сэтгэлд хоногшсон дүр болж чадсан. Мөн “Эзэнгүй айл”, “Угсраа мэх”, “Ромео, Жульетта”, “Хүйтэн сэнтий” зэрэг жүжигт хамтарч тоглож байлаа.
“Шинжихэд их чимхлүүр, сайн уран бүтээлч”:Ааваасаа сонссон хамгийн сайхан урмын үг. Энэ үг одоо ч түүнийг хурцалсаар байдаг.
“Аав охин хоёр”: 2004 онд “Саран хөхөө” жүжгийн Сурасадини хатны дүрээр “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал авч, аав нь шагналыг нь гардуулж өгч байсан . Харин маргаашийнх нь сонингийн нүүрэнд охиндоо баяр хүргэсэн аавын үгтэй энэхүү гэрэл зураг гарч байв.
"Хожуу заяасан амин үр": Ж.Оюундарийг их хожуу үрийн зулай үнэрлэсэн гэдгийг хэн хүнгүй л мэдэх биз ээ. Түүний хань хуульч мэргэжилтэй хүн. Гэхдээ тэрээр нөхөр, хүүхдээ одоо ч нууцалсаар байдаг.
“МУГЖ Ж.Оюундарь”: 2011 оны наадмын өмнөх өдөр ерөнхийлөгч шагналын хур буулгав. Драмаас есөн хүн шагнал авсаны нэг нь Оюундарь жүжигчин маань байлаа.
Авъяас удамшдаг: Авьяас удамшдаг, удамшдаггүй гэж янз бүрээр л ярьдаг. Тэгвэл Оюундарийн хувьд тэрбээр авьяас удамшдаг гэдэгтээ бүрэн санал нийлдэг. Үүнийгээ ч бататгаж “удамшсан авьяасыг хөгжүүлж, ургуулж, арчилж чадахгүй бол унтардаг” гэж хэлж байсан удаатай.
“Гэгээн муза”: Гавьяат жүжигчин маань “Гэгээн муза-2011" наадмын Оны шилдэг эмэгтэй номинацид “Оролмаа” жүжгийн малгайчин, “Миний нууц хүү” жүжгийн Шүүдэрээгийн дүрээр нэр дэвшиж ялагч болсон.
"Нууцхан авьяас": Шүлэг бичнэ. Бас гитар, аман хуур тоглоно. Түүнчлэн аэробек, боди аль алинаар нь хичээллэдэг их спортлог бүсгүй.
"Хошин урлаг": Түүний тоглосон дүр 200 хол давсан. Театрт үйлчилгээний ажилтнаар ажиллаж урлагт орсон тэрбээр нэг хэсэг хошин урлагт хүчээ үзсэн. "Өнгөт инээд"-ийг анх Оюундарийн ангийн хүүхдүүд байгуулж байсан юм. Мөн "Мөрөөдлийн театр"-ийн хэд хэдэн уран бүтээлд тоглосон байдаг.
“Театрынхан хөл алдан хүндэлцгээдэг”: Аливаа хүний амьдралын түүхийг өгүүлэхийн тулд төрүүлж өсгөсөн эжий, ааваас нь эхэлж хүүрнэвэл зүйтэй юм болов уу. Жүжигчин Ж.Оюундарийн ээж Ө.Уранчимэг, Насаараа Драмын театрт нүүр хувиргагч хэмээх өвөрмөц , ховор мэргэжлээр ажиллаж, алтан үеийн алдартнуудын хамгийн дотны, ойрын зөвлөж болж явсан нэгэн.
Урлагийн ганц: Д.Жамсранжав агсны анхны хань, мэргэжил болоод алдар хүндийнх нь талыг нуруундаа үүрч явсан Ө.Уранчимэг гуай гарын таван хуруу шиг таван сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн нь өдгөө бүгд сайн, сайхан амьдарч яваа. Байсгийгээд холын Америкт уригдаж, ач зээгийнхээ хайр халамжинд бөмбөрдөг буянтай ээжийн таван хүүхдээс урлагаар замнасан нь ганц Ж.Оюундарь.
“Балетчин эсвэл эмч”: Багадаа Ленинградын балетын ангид шалгуулаад тэнцэж байсан ч түүнийг махлаг байна, жаахан тур гэхэд нь больчихсон гэдэг. Харин эцэг, эх нь эмч болохыг зөвлөж бүр Унгарт Анагаахын сургуульд өрсөлдөж, хуваарь авчихаад суралцалгүй орхиж байжээ.
“Шинжихэд их чимхлүүр, сайн уран бүтээлч”:Ааваасаа сонссон хамгийн сайхан урмын үг. Энэ үг одоо ч түүнийг хурцалсаар байдаг.
“Аав охин хоёр”: 2004 онд “Саран хөхөө” жүжгийн Сурасадини хатны дүрээр “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал авч, аав нь шагналыг нь гардуулж өгч байсан . Харин маргаашийнх нь сонингийн нүүрэнд охиндоо баяр хүргэсэн аавын үгтэй энэхүү гэрэл зураг гарч байв.
"Хожуу заяасан амин үр": Ж.Оюундарийг их хожуу үрийн зулай үнэрлэсэн гэдгийг хэн хүнгүй л мэдэх биз ээ. Түүний хань хуульч мэргэжилтэй хүн. Гэхдээ тэрээр нөхөр, хүүхдээ одоо ч нууцалсаар байдаг.
“МУГЖ Ж.Оюундарь”: 2011 оны наадмын өмнөх өдөр ерөнхийлөгч шагналын хур буулгав. Драмаас есөн хүн шагнал авсаны нэг нь Оюундарь жүжигчин маань байлаа.
“Гэгээн муза”: Гавьяат жүжигчин маань “Гэгээн муза-2011" наадмын Оны шилдэг эмэгтэй номинацид “Оролмаа” жүжгийн малгайчин, “Миний нууц хүү” жүжгийн Шүүдэрээгийн дүрээр нэр дэвшиж ялагч болсон.
"Нууцхан авьяас": Шүлэг бичнэ. Бас гитар, аман хуур тоглоно. Түүнчлэн аэробек, боди аль алинаар нь хичээллэдэг их спортлог бүсгүй.
"Хошин урлаг": Түүний тоглосон дүр 200 хол давсан. Театрт үйлчилгээний ажилтнаар ажиллаж урлагт орсон тэрбээр нэг хэсэг хошин урлагт хүчээ үзсэн. "Өнгөт инээд"-ийг анх Оюундарийн ангийн хүүхдүүд байгуулж байсан юм. Мөн "Мөрөөдлийн театр"-ийн хэд хэдэн уран бүтээлд тоглосон байдаг.
"Би эр хүнд хайртай":Энэхүү драмын жүжиг нэг хэсэг нэлээдгүй шуугиан
тарьсан. Ганц бие 4 бүсгүйн амдралыг харуулсан тус жүжгийн гол дүрд Оюундарийг үнэхээр чадварлаг тоглосон гэж хүмүүс одоо ч ам сайтай байдаг.
"Шивэгчин": Нүүр хувиргалтыг гайхалтай хийж чадсан энэхүү дүр бол "Ану хатан" киноны Юм-Агас хатны шивэгчин. Тэрээр энэхүү түүхэн кинонд тоглосондоо маш их баяртай байдаг.
"Хамгийн сүүлд": Хамгийн сүүлд Голланд сарнай гэх өвөрмөц нэртэй уран бүтээлд гол дүрийг бүтээгээд байгаа. Түүний тоглосон энэхүү бүтээл кино театруудын дэлгэцнээ гарч хүмүүсийн үзэх дуртай киноны нэг болоод байна.
Сэтгэгдэл (23)