“Монгол циркийн хөгжлийн төв” ТББ ирэх арванхоёрдугаар сард монголд анх удаа Мөсөн цирк тоглолт зохион байгуулахаар бэлтгэж эхэлжээ. Тэд алдарт алиалагч Ю.Никулиний нэрэмжит Москвагийн мөсөн циркийн шоуг тоглуулахаар болсон байна. Тоглолт ирэх арванхоёрдугаар сарын 7-22-нд Монголын үндэсний циркт болох аж.
Сонирхуулахад тус ТББ-аас энэ сарын 22-30-ны хооронд “Баянгол” ресторанд “Кабаре диннер” шоуг зохион байгуулж байгаа бөгөөд тоглолтод Английн “Алтан хүчтэнүүд”, Өмнөд Африкийн уран нугараач, Украйны зургаан бүжигчин, АНУ-ын цагаригаар наадагч зэрэг олон авьяастнууд оролцох юм байна.