Оюутолгойн ТУЗ-д өмнө нь Монголыг төлөөлөн ажиллаж байсан Н.Багабанди, П.Цагаан, Ч.Ганболд нарыг үүргээ сайн гүйцэтгэхгүй байна хэмээн сольчихсон. Үнэндээ тэдний саналыг 66 хувийн эрх ашгийг хамгаалж байгаа ТУЗ-ийн гишүүд нэг их ойшоож сонсдоггүй байжээ. Асуудлыг олонхиороо л шийддэг аж.
Хамгийн сүүлд л гэхэд “Оюутолгой” ХK-ийн ТУЗ хуралдаж ажилчидаа цомхотгох, далд уурхайг зогсоох шийдвэр гаргахдаа манай талынхны саналыг авч хэлэлцээгүй байна. Тухайн үед Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан хоёр эсрэг санал өгч, Ч.Ганболдыг төлөөлөн суусан Ц.Сэдваанчиг хууль зөрчлөө гэж зарлаад хурлыг орхин гарсан байдаг. Тэгээд асуудлыг 66 хувийн эрх ашгийг хамгаалагч тал олонхиороо шийдвэрлэсэн хэрэг.
Мөн Монголын Засгийн газраар баталгаа гаргуулах гээд байгаа дөрвөн тэрбум долларын асуудлыг ч ТУЗ-даа танилцуулалгүй бие даан шийдвэрлэсэн гэсэн мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл ТУЗ болоод Монголын талыг үл тоож байгаа асуудал хэмээн зарим нэгэн тайлбарлах болов.
Эдгээрээс гадна өөр нэгэн ноцтой асуудал байгаа нь 66 хувийн эрх ашгийг хамгаалдаг тал “Оюутолгой”-гоос цалин авдаггүй аж. Харин 34 хувийн эрх ашгийг төлөөлдөг Монголын гурван гишүүн “Оюутолгой”-гоос цалин авдаг байна. Авахдаа сард нэг гишүүн 40,000 ам.долларын цалин авдаг гэсэн яриа бий. Гэвч яг хэдийг авдагийг хэн ч мэддэггүй. Маш ихээр нууцалдаг. Өөрөөр хэлбэл гадныхан Оюутолгойгоос цалин авдаггүй, манайхан авдаг болж таарав. Энэ юу гэсэн үг вэ гэсэн асуудал урган гарч байна. Гадынхан яагаад авдаггүй вэ? Гэтэл манайхан яагаад авсаар ирсэн бэ? Манайхан цалин гэж сард ихээхэн хэмжээний мөнгө авдаг учраас тэдний бодлогод хөтлөгддөг байсан уу? гэсэн хардлага гарч байна. Гадныхан ч бас ийм зорилгоор “Оюутолгой”-гоос цалин авдаггүй байж мэднэ. Ийм байдлаар асуудал үргэлжлээд байвал манай улсад л муу.
Тэгвэл асуудлыг яаж шийдвэрлэх ёстой вэ? Манай улс “Оюутолгой”-н ТУЗ-д багтсан гурван гишүүнээ төсвөөс цалинжуулах хэрэг гарч байна. “Оюутолгой”-гоос авч гадынханы барьцаанд орох хэрэггүй. Мэдээж ажил хийж, эх орныхоо эрх ашгийг хамгаалж байгаа хүмүүс цалин авах хэрэгтэй. Энэ асуудлыг УИХ хийгээд Засгийн газрын түвшинд хэлэлцэж шийдвэрлэхгүй бол тун эвгүй байдал үүсгэхээр болсон байна.
Саяхан “Оюутолгой”-н ТУЗ-д Д.Ганболд, Ч.Отгочулуу, Г.Тэмүүлэн гэсэн гурван хүн Монголын талыг төлөөлөн ороод удаагүй байна. Асуудлыг ийм шинэ дээр нь шийдвэрлэхийг “Оюутолгой”-н нөхцөл байдал шаардах боллоо.

Сэтгэгдэл (5)