Өчигдөр 19.40 цагийн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын тавдугаар багийн нутаг “Салхитын бор толгой” гэдэг газар “Камаз” маркийн том оврын ачааны автомашин онхолджээ. Ослын улмаас жолооч 41 настай, эрэгтэй Н нас барсан байна. Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийнхэн очиж, цогцсыг гаргаж авчээ. Осолдсон “53-22 УБН” улсын дугаартай камаз маркийн автомашин нь “Бүлээн даваа” ХХК-нд бүртгэлтэй тэрэг аж.
Б.Чимэг