Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрүүл мэндийн иргэний хяналт шинжилгээний зөвлөл” ТББ-ын төлөөлөлтэй өнөөдөр уулзав. Тус байгууллагын зүгээс энэ сарын 26, 27-ны өдрүүдэд ГССҮТ дээр ажиллаад, өвчтөн үйлчлүүлэгчдийн саналыг авч, түүнээс гарсан шаардлагыг Сайдад өглөө.
“Эрүүл мэндийн иргэний хяналт шинжилгээний зөвлөл” ТББ-ын тэргүүн Т.Оюунаа хэлэхдээ ГССҮТ-ийн эмч нар хэдийгээр ажлаа цаг тухайд нь хийж байгаа гэж байгаа ч газар дээр нь очиход тэгж харагдахгүй байна. Дарга удирдлагын томилгоотой холбогдуулан эмч, ажилчид нь ажлаа хийхгүй байгаа нь ажил хаясан гэж ойлгогдож байна. Үүнээс болоод төлөвлөгөөт хагалгаа мэс засал хойшилсон. 26, 27-ны өдрүүдэд мэс засал хийгдээгүй байна. Өвчтөнүүдийн өглөөний тариа оройтож хийгдсэн, өдрийн тариа хийгдэх үгүй нь тодорхойгүй. Амбулаторийн өрөөнүүдээр явахад эмч нар нь байхгүй, асрагч, сувилагч л байсан. Тэр үед авсан 58 иргэний гомдол бидэнд бүртгэлтэй байна гэв.
Тэрээр цааш хэлэхдээ ямар ч байсан ГССҮТ-ийн эмч ажилчдын түр хороо гэж байгуулагдсан юм байна. Мөн Та бүхэн эмнэлгийн эмч, ажилчдын үйлдвэрчний эвлэлтэй уулзсан гэсэн мэдээллийг авсан. Хамгийн гол нь тангараг өргөсөн эмч хүн нэг томилгооноос болоод олон зуун иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулах нөхцөл байдал үүсээд байгаад бид туйлын их харамч байна. Зүгээр хараад сууж болохгүй байгаа тул Танд энэхүү шаардлагыг хүргүүлж байгаа юм.
Татвар төлөгчдийн мөнгийг эрүүл мэндийн салбарт хэр зарцуулж байна вэ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үнэхээр иргэндээ хүрч чадаж байна уу, иргэдийн эрх ашгийг яаж хамгаалж чадах боломжтой байна вэ гэдэг нэлээд судалгаануудыг хийсэн Таны суурь шинэчлэлийн бодлогын хүрээнд хийгдсэн ажлуудыг танилцсан. Тодорхой хэмжээнд бол Таны үйл ажиллагааг дэмжиж байгаа. Гэхдээ ГССҮТ-д үүсээд байгаа нөхцөл байдлыг маш богино хугацаанд яаралтай шийдвэрлэхгүй бол ард нь өвчтэй зовлонтой олон хүн хохирч үлдэх гээд байна. Магадгүй та ойлгож байгаа байх.
Нэмж хэлэхэд хоёрхон мэргэжлийн хүн тангараг өргөдөг. Цэргийн хүн тангараг өргөдөг, эмч хүн тангараг өргөдөг. Цэргийн хүн тангаргаа зөрчихөд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг, тэр байтугай эх орноосоо урвасанд тооцогддог. Тэгвэл эмч хүн тангаргаа зөрччихөөд байхад өнөөдөр салбарын яам, салбарын Сайд та яагаад арга хэмжээ авахгүй байна аа? Хүмүүсийг эмчлэхээс татгалзаж, ажил хаялт зарлаж, нэг хүний эрх ашгийн төлөө явж байна шүү дээ гээд шаардлагыг уншиж, Сайдад гардуулан өглөө.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эмч ажилчдын гаргаж буй зан үйлдэл нь ёс зүйн алдаатай учраас арга буюу ёс зүйн хорооны мэргэжилтнүүдээ дуудаж ирүүлээд байна. Шаардлагыг хүлээж аваад хамгийн түрүүнд ёс зүйн хороонд шилжүүлье гэж үзэж байна. Ёс зүйн хорооны зүгээс асуудлыг авч хэлэлцээд надад дүгнэлтээ шуурхай өгөөрэй.
Би ГССҮТ-ийнхнийг есдүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч уулзсан. Тэр үед ажил хаяагүй гэдгээ хэлж байсан. Би ч тэгж үзэж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байгаа талаар дарга нь ч надад өдөр бүр мэдээллэж байна. ЭМЯ-наас гарсан ажлын хэсгийнхэн ч мөн тэнд ажиллаж, бүх тасаг нэгжүүдээр орж өвчтөнүүдтэй уулзан, эмчилгээ үйлчилгээ хэрхэн явагдаж байгаатай танилцаж байна.
Эмч нар тангаргаа зөрчсөн нь ёс зүйн асуудал уу, эрүүгийн хэргийн асуудал уу гэдгийг эхний ээлжинд ёс зүйн хороогоороо шийдүүлье. Харин олон зуун өвчтөний амь насыг эрдэлт байдалд оруулж, ажлын байран дээр замбараагүй байдлыг үүсгэсэн этгээдийг нэн даруй илрүүлж хууль хүчний байгууллага нь шүүнэ байх. ГССҮТ-ийн эмч нарын үүсгээд буй энэхүү нөхцөл байдлыг би эрүүл мэндийн салбарын шинэчлэлд тулгарч буй үзэгдэл гэж үзэж байна. Үүний цаана маш том асуудал байгаа гэдгийг болж байгаа үйл явдал өөрөө батлаад байна. ЭМЯ онцгой анхаарал хандуулж, ямар ч тохиолдолд эдгээр хүмүүсийн гаргаж байгаа үйлдлээс болж тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийн эрх ашиг хохирохгүй байх үүднээс боловсон хүчний нөөцөө судалж байна. Ажилд орохоор хүсэлт ирүүлсэн маш олон хүн бий. Бид мэргэжлийн зөвлөлөө дайчилж ажиллана” гэсэн юм.
Уулзалтын төгсгөлд тус ТББ-ын тэргүүн Т.Оюунаа бидний тавьж буй шаардлагыг харгалзан үзэж шуурхай арга хэмжээ авна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд шаардлагын хариуг бичгээр авахыг хүслээ хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.