Хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратегийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2013 оны есдүгээр сарын 26-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын 356 дугаар тушаалаар жил бүрийн аравдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлалаа.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр Эрүүл мэндийн яамнаа “Настнуудын хэлж байгаа ирээдүйг бид хүсч байна” сэдэвт хэвлэлийн хурал болж, сарын аяны хүрээнд эрүүл насжилт, настны эрүүл мэндийг дэмжих чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөсөн ажлуудаа сэтгүүлчдэд танилцуулав. Уг хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн С.Говинд, Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Оюунханд болон Еврофарм ХХК-ийн захирал Р.Цогттуяа нар оролцсон юм.
1990 оны 12 дугаар сарын 14-ний НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр Олон улсын ахмадын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтоод 23 жил болжээ. Энэ жил НҮБ-аас Олон Улсын Ахмадын Өдрийг “Настнуудын хэлж буй ирээдүйг бид хүсч байна” уриан дор тэмдэглэхийг гишүүн орнууддаа уриалсан байна. Монгол улс ч энэ уриалгыг хүлээн авч, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Геронтологийн үндэсний төвүүд хамтран 10 дугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагт Эрүүл мэндийн яамнаа хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.
Мөн “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын ажлын хүрээнд хүн амыг эрүүл насжихад бэлтгэх эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэх, ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, ахмад настны сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, харааны сулрал, ясны сийрэгжилттэй тэмцэх зэрэг тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, өвчний улмаас бусдын асрамжинд байгаа настнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээг гэрт нь хүргэх, эрүүл насжилтыг дэмжсэн үйл ажиллагааг бүх насныханд зориулан явуулах зэрэг арга хэмжээг эрүүл мэндийн бүх байгууллагуудаа оролцуулан зохион байгуулахаар төлөвлөсөн ажээ хэмээн ЭМЯ-аас мэдээллээ.