СБД-ийн 11-р хороонд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат 10 настай эрэгтэй А гэгч нь Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн дотуур байрны 2 давхарын салхивчаар унаж дүүргийн яаралтай тусламжын тасагт эмчлэгдэж байгаад нас барсан талаар бид мэдээлсэн. Хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Тэгвэл хэргийн талаар тодруулахаар Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль болох 29-р сургуулийг зорьлоо. Энэ сургууль нь хоёр дотуур байртай юм байна. Харин нэгдүгээр дотуур байрны хоёр давхараас хүүхэд унаж нас барсан байна. Ямартаа ч хэргийн талаар тодруулахаар сургуулийн захирал, дотуур байрны багштай уулзах гэсэн боловч халгаасангүй. Уг нь сургуульдаа хичээлийн эрхлэгч, дотуур байрны багш, сургуулийн захирал Батсайхан байгаа гэсэн боловч үүдний жижүүр нь “байхгүй. Гадуур ажилтай байгаа” гэсэн үгээр далдалж уулзахыг зөвшөөрсөнгүй. Уг нь хоёр дотуур байрыг ээлжийн харуул, манаач нар харж хонодог аж. Гэтэл хэрэг гарсан өдөр жижүүр байхгүй байсан талаар эх сурвалж мэдээллээ.
Мөн дотуур байрны багш, сурган хүмүүжүүлэгчидтэй уулзаж зарим зүйлийг тодруулах гэсэн ч дээрээс нь хэнд ч юу ч ярьж болохгүй гэж тушаасан бололтой бараг л зугтах шахуу явцгааж байлаа. Тэд “сургуулийн удирдлагуудтай уулз. Удирдлагууд л мэднэ. Хэнд ч энэ хэргийн талаар ямар ч тайлбар өгөхгүй гэж байсан” гэж яг л үгээ нийлүүлчихсэн аятай хэлсэн юм.
Ингээд ЦЕГ-ын хэвлэлийн мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэнгээс хэргийн талаар тодруулаа.
-Хэрэг яг хэдний өдөр гарсан бэ?
-Энэ сарын 7-нд гарсан хэрэг.
-Хэрэгт холбогдуулж хэдэн хүнийг шалгаж байгаа вэ?
-Сургуулийн захирал, удирдлагууд, дотуур байрны багш бүгдийг нь шалгаж байгаа.
-Хүүхэд яг унасан даруйдаа нас бараагүй эмнэлэгт хүргэгдсэн хойноо амиа алдсан гэл үү?
-Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан.
Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургууль
Хэрэг гарсан дотуур байр
Хэрэг гарсан дотуур байрны яг эсрэг талд хоёрдугаар байр нь байдаг
10 настай хүү салхивчаар унаж нас баржээ

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2198)