Хууль зүйн яам, Нийслэлийн цагдаагийн газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтраад гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх чадвахийг бэхжүүлэх сэдэвт сургалтыг зохион байгуулж байгаа юм. Сургалтанд хорооны цагдаагийн ажилтнууд мөн тус хорооны ниймгийн ажилтнуудтай хамтарч оролцож байна. Сургалтын зорилго нь гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, хүчирхийлэлд өртөгчдөд үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх зорилготой юм. Үүнд мэдээж хүний эрх, жендерийн асуудал, гэр бүлийн хүчирхийллийн онцлог, нөлөөлөгч хүчин зүйлийн тухай нэгдсэн ойлголтыг бий болгох талаарх мэдэгдэхүүнийг ч өгчээ. Сургалт өнөөдөр өндөрлөж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)