Өнгөрсөн баасан гарагт дуучин А.Түмэн-Өлзий "Баясгалантай сайхан" нэртэй бие даасан тоглолтоо хийлээ. Олны дунд "нийтийн дууны мисс" гэгддэг тэрбээр сүүлийн үед телевизийн сувгуудаар их гарч, "Баясгалантай сайхан" тоглолтоо "цээжилтэл" рекламдсан. Зарим үзэгчид түүнийг нэг цол авах нь хэмээн ярьцгааж байсан. Тэгвэл олны үг ортой гэдэг шиг тэрбээр баасан гарагт тоглолтынхоо үеэр Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ. А.Түмэн-Өлзий нэг хамтарсан, хоёр бие даасан цомог гаргасан. Мөн 2010 онд “Даяарын амгалан”, 2012 онд “Сэтгэлийн толь” бие даасан, 2013
онд Соёлын тэргүүний ажилтан П.Жимсээтэй хамтран “Хайлан” кино
концертоо хийсэн. Зарим дуучидтай харьцуулбал тэрбээр олонд танигдсан нэгэн. Бас заримтай нь харьцуулахад урлагт "залуу" дуучин. Түүнийн энэ цол нүдээ олсон шагнал эсэийг сонсогчид өөр өөрсдийнхөөрөө дүгнэх биз ээ.
Сэтгэгдэл (63)