Өнгөрсөн долоо хоногт ирэх оны төсвийн анхны хэлэлцүүлгийг УИХ-аар хийв. Гэтэл төсөвийнхөө анхны хэлэлцүүлгийг хийлгэж байгаа Сангийн сайд УИХ-ын чуулганд ирсэнгүй нь олон хүний анхаарлыг татлаа. Зарим УИХ-ын гишүүд ч Сангийн сайдыг чуулгандаа ирж суухыг шаардаж, асуудал үүсгэв. Төсөв хэлэлцэж байхад Сангийн сайд нь ирдэггүй ийм тохиолдол гарч байгаагүй гэж олон гишүүд шалтгааныг олох гэж санаачилга гаргав.
Харин Засгийн тэргүүн Н.Алтанхуяг Сангийн яамныхаа оруулж ирсэн төсвийг шүүмжилсэн шиг суув. Тухайлбал “зарим зүйлийг өргөн барьсныхаа дараа харлаа”, “төсөв дээр гарсан гажгийг онцгойлон хэлье, “хөөсөрсөн төсөв” гэх мэт тайлбар, тодорхойлолтуудаас нь Засгийн тэргүүний Сангийн яамныханд өгч буй хариуг ойлгож болох юм.
Нөхцөл байдал ингэж харагдсан учир УИХ дахь сөрөг хүчин ч тоглолт хийгээд авахаа мартсангүй. МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Засгийн газар ойлголцож чадаж байгаа юм уу? Төсөв дээр ойлголцож чадахгүй байна гэхээр ямар кабинетийн зарчим байх билээ дээ” хэмээн үг хаясан юм. Үүнтэй зэрэгцүүлэн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Сангийн яамтайгаа зөрчилдөөд байгаа учраас Сангийн сайд нь ирэхгүй байгаа юм уу?” хэмээн ил тодоор асуусан юм. Энэ мэтээр МАН-ынхан Засгийн тэргүүн, Сангийн сайд хоёрын харилцаа хүйтэрч эхэлснийг анзаарч эхлэв.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Сангийн сайд Ч.Улаан сүүлийн үед Н.Алтанхуягийг үг үйлдлийг бодлогоороо зөрөх болсон байна. Тухайлбал Н.Энхбаярыг суллагдсаны дараа түүний тоомжиргүй үйлдэл илт идэвхижих болжээ. Олон жил улс төрд явсан хашир улс төрчийн энэ үйлдэл Шинэчлэлийн Засгийн газрын хувь заяа бүрхэг болж байгааг илтгэж ч мэдэх юм. Тийм ч учраас төсвийн хэлэлцүүлгийг хийхэд чуулганы танхимд хүрч ирэхгүй Засгийн тэргүүнийхээ нүүрийг улалзуулж байна.
Мэдээж Н.Алтанхуяг сайд төсвийг нэг бүрчлэн уншаагүй учир Сангийн яамны оруулж ирсэн тоонд ихэд будилж, бухимдсан. Тиймдээ ч төсвийнхөө алдааг УИХ-ын гишүүдтэйгээ хамтран хянаж, засаж сайжруулаад явах зорилготойгоо учирласан. Өөрөөр хэлбэл “бүгдээрээ нийлж байгаад Ч.Улааны оруулж ирсэн төсвийг хяная” гэж байгаа агуулгаар ойлгогдсон.
Ийнхүү Шинэчлэлийн гэх нэрэн дор нэгдсэн гурван ч намын хамтарч байгуулсан Засгийн газрынхан түнжин муутай байгаа нь улсын төсвийн анхны хэлэлцүүлгээр тодорч харагдлаа.

Сэтгэгдэл (5)