Хамгийн олон хэрэглэгчтэй, хамгийн их ашиг олдог компаниудын тоонд
яахын аргагүй “Мобиком” гэх гадны эзэнтэй хөрөнгөлөг компани орох биз.
Нөгөө талаар хамгийн ашигч, хэрэглэгчдээ шулж байдаг, луйврын аргаар
бизнесээ цэцэглүүлсэн газар гэвэл бас л “Мобиком”-ыг нэрлэх нь хүн олон
байна.
Тиймээс ч сүүлийн хэдэн жил “Мобиком”ыг шүүмжлэх, булхайг нь илчлэх иргэдийн тоо нэмэгдсээр байгаа. Мөн “Мобиком”-оос татгалзах хүмүүс ч олширсоор.
Тэдний ард иргэдийг шулж буй байдлыг хараад сууж чадахгүй зарим нь суулт зарлаж, жагсаал хийж “Мобиком”-той тэмцэх хэлбэрээ боловсруулж байгаагаа ч дуулгаж байсан. Тэдний тэмцэл эхний удаад “Мобиком”-оос авсан дугаар, утсаа буцааж өгч төлбөрөө авах. Мөн хэдэн жил “шулуулсан”-аасаа хамаарч зарим нэг төлбөрийг нэхэмжлэх аж. Үүнд нэгдэх хүмүүсийн тоо ч хэдэн арваараа нэмэгдсээр байгааг үгүйсгэхгүй.
Мөн манай урлаг соёлынхон ч дууг нь үнэгүй ашиглаж байгаад бухимдаж эхнээсээ нэгдэж эхэлсэн гэдгийг дуулгах нь зөв биз. “Мобиком”-той эцсээ хүртэл заргалдана гэсэн хоёр дуучин байгаа ч тэдэнтэй нэгдэх ухлагийнхны тоо нэмэгдсээр. Урлагийн хүний оюунаас гарч байгаа уран бүтээл гэдэг ямар их үнэ цэнэтэй зүйл билээ дээ. Гэтэл “Мобиком”-ынхон яг л өөрсдийн бүтээлийг ашиглаж буй мэт дураараа авирлаж өчнөөн саяаар нь ашиг олсон байдаг.
Өмнө нь “Мобиком” учир утгагүй, үнэн худал нь мэдэгдэхгүй баахан сугалаа, урамшуулал зарлаж өнөөх нь хуурамч гэдэг нь илэрч бөөн шуугиан тарьж байсныг та бүхэн санаж байгаа байх. Үүнийгээ 10 сая төдийнхөний торгуулиар хаацайлан өнгөрөөсөн байдаг.
Үүний дараа бас л иргэний өмнөх сарын төлбөр дээр автоматаар мөнгө нэмж бичсэн гэх асуудлыг дагуулж орхисон. Тухайн үедээ бас л сарын төлбөрийг хүртэл буруу тооцож гаргадаг гэдэг нь ард иргэдэд ил болчихоод байхад асуудлыг намжааж чадсан. Энэ бүхнийг мэдэж байгаа зарим хүмүүс “Мобиком”-ыг хэн ч дийлэхгүй юм байна. Мөнгөтэй компанид шүүх, хуулийнхан ч нөлөөлж чаддагүй болчихож гэсэн бодолтой үлдсэн.
Үүнийг ч бататгаж дуучин С.Жавхлангийн зарга шүүх дээр гацаж ШӨХТГ, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны сануулга, албан бичиг хог дээр үсрэв.
Энэ мэт “Мобиком”-ын арга нарийсч өөрсдийн өмнөөс золигт гаргах газраа хүртэл бэлдсэн бололтой. Өөрөөр хэлбэл, “Мобиком”-той заргалдах гэсэн хэн бүхний өмнө бөхөлзөөд явж байдаг тийм компанийг бий болгочихож. Тэдний арга нарийн, заль мэх нь оньсого шиг учир тэмцэх иргэдийн өмнөөс юу бэлдэж байгааг ч тааварлашгүй юм.

24tsag.mn
Сэтгэгдэл (34)