Засгийн газраас ирэх онд цалин, хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зориулж 200 тэрбум төгрөгийг улсын төсвийн төсөлд сууулгаж байгаа билээ.
Харин үүнийг МҮЭХ-ынхон дургүйцэн хүлээн авч байна. Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ярихдаа “Ирэх жилийнхээ төслийн төсвийг батлахын өмнө ингэж цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар ярьж байгаа нь дэвшил гэж үзэж байна. Гэхдээ шууд л 200 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж заах нь учир дутагдалтай. Учир нь энэ мөнгө нь илүү задаргаатай байх ёстой. Нийтэд нь бодоод үзэхээр цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж ердөө л найман хувиар нэмэгдэх тооцоо гарч байна. Өнөөгийн нөхцөлд энэ нь хангалттай нэмэгдэл болж чадахгүй. Тиймээс бид нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр дээр энэ асуудлыг дахин төвих болно” гэлээ.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (28)