МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдсэн Т.Аюурсайханы хэлсэн үг.
Өнөөдөр бидний улс төрийн мэдэгдлийг хүлээн авахаар хүрэлцэн ирсэн эрхэм ах эгч, эмээ өвөө, хүндэт дүү нартаа, энд хүрэлцэн ирсэн эрхэм сэтгүүлчиддээ болон та бүхнээрээ уламжлан Монголынхоо нийт олон түмэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Энэ бол зөвхөн миний мэдэгдэл биш юм. Энэ бол надад, миний нөхдөд итгэж байгаа улс орны өнцөг булан бүрт байгаа Шинэчлэлийн хорооны мянга мянган гишүүд, дэмжигчдийн мэдэгдэл юм.
Улс эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээн мандуулж, хамгаалан бэхжүүлсэн МАН ард түмнийхээ төлөө хийсэн үнэлж баршгүй гавьяатай бүтээгч нам юм. Тиймээ, МАН-д алдаа дутагдал бий. Гэхдээ алдаа дутагдлыг засч болно. Засах ч үүрэгтэй бид. 21 аймгаараа явж ард олонтойгоо уулзлаа. Ард олны маань амьдрал ахуй бэрх байхад МАН энгийн байх ёстой. МАН-д дарга сэтгэхүй хэрэггүй. МАН-д дарга төрх хэрэггүй. Тиймээ, МАН энгийн байх ёстой. Бид намаа магтдаг, бид намаа шүүмжилдэг, намынхаа төлөө тэмцдэг, үзэл бодлоо уралдуулдаг. Энэ бүгд намынхаа тусын төлөө юм.
Нам бол албан тушаалд хүрэх хөгшүүрэг бишээ.
Нам бол ашиг орлого олох хэрэгсэл бишээ.
Нам бол оюун ухааны нэгдэл, үзэл бодлын нэгдэл, ард түмнийхээ төлөөх зүтгэл юм.
МАН цэвэр тунгалаг байх ёстой.
МАН-д шударга ёс тогтох ёстой.
МАН эв нэгдэлтэй байх ёстой.
Дотоод ардчилалтай байх ёстой.
Гишүүдээ сонсдог, үнэлдэг байх ёстой
Ард түмэнтэйгээ ойр байх ёстой.
Залуучууд оюутнуудаа ойлгодог байх ёстой.
Улс орныхоо өнцөг булан бүрт байгаа намынхаа мянган мянган гишүүд, дэмжигчид, ард иргэдийнхээ хамтаар боловсруулсан
Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд
Ачааны хамгийн хүндээс нь үүрэхийн тулд
Уламжлалынхаа дээдийг хадгалж, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн
намаа шинэчилж орчин үеийн нам болгохын тулд
Ахмадаа дээдэлж, эмэгтэйчүүдээ хүндэлж, залуучуудаа сургажчаддаг нам болгохын төлөө
Гишүүдийнхээ итгэлийг бодож
Нөхдийнхөө зүтгэлийг бодож
МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдэж байна.
МАН-д бусдад барьцаалагдсан, наймаачин, нэр бохир дарга хэрэггүй. Сонгогчдынхоо сонголтыг наймаалцдаг, иргэдийнхээ итгэлийг наймаалцдаг, гишүүдийнхээ шийдвэрийг өөрчилдөг, худал хэлдэг удирдлага бидэнд хэрэггүй. Би наймаачин бишээ. Бид барьцаалагдаагүй ээ. Бид элдэв бусын хар мөр гаргаагүй ээ, гэмт үйлдэлд, мөнгөнд, албан тушаалд барьцаалагдаагүй, хууль шүүхийн байгууллагаас айж, эмээх шаардлага байхгүй ээ.
Харин бид тэмцэж чадна хохирсон, хэлмэгдсэн гишүүдээ, иргэдээ хамгаалж чадна. Намаа, нийгмээ авч үлдэж, улам хөгжүүлэхийн тулд тэмцэж чадна. Үүнд эр зориг, эрдэм боловсрол, оюун ухаанаа зориулна.
Зөвхөн МАН-ын ирээдүйн төлөө бус, Монгол Улсынхаа ирээдүйн төлөө ажиллаж, зүтгэхээ мэдэгдэж байна. Монгол Ардын Нам шинэчлэгдэх нь Монголын улс төрийг цэвэршүүлэх, Монгол төрийг эрүүлжүүлэх хөшүүргэ нь болох ёстой. Монголын жинхэнэ баялаг бол Монголын хүүхэд, эгэл жирийн ард иргэд билээ. Цөөхөн монголчууд ухаалаг амьдарч, цөөн хүн амаа олигтой удирдаж болно.
Намаа шинэчилж, төрөө эрүүлжүүлж, нийгмээ хөгжүүлэхийн төлөө, үр хүүхдийнхээ айх аюулгүй ирээдүйн төлөө МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдэж байна
Намайг дэмжихийг Монголын нийт ард иргэд, намын гишүүд дэмжигчид, намын Их хурлын төлөөлөгч нараасаа хүсье.

Баярлалаа.
Сэтгэгдэл (9)