Өчигдөр хуралдсан МАН-ын Бага хурлаар тус намын нарийн бичгийн дарга нарыг томиллоо. Өмнө нь орон тооны дөрвөн нарийн бичгийн даргатай байсан бол энэ удаа хоёр байхаар шийджээ.
Хэвлэл мэдээлэл, гадаад болон олон нийтийн харилцаа, пи-ар хариуцсан нарийн бичгийн даргаар Т.Гантулгыг томилсон байна. Т.Гантулга нь өмнө нь Хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, яг энэ албан тушаалд өрсөлдөөд ялагдаж байсан. Мөн"Онц их хурлын төлөө" хөдөлгөөн байгуулж тэмцэж явсан нэгэн юм.
Харин орон нутаг, намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн даргаар Х.Булгантуяаг сонгожээ. Тэрбээр НАМЗХ-ны жендер хариуцсан дэд ерөнхийлөгч байсан мөн “Оюутолгой” болон Дэлхийн банкны олон улсын төслүүд дээр ажиллаж байжээ. Ялангуяа "Оюутолгой"-той сайн харилцаатай гэж эх сурвалж мэдээллээ.
Ингэснээр ирэх жилүүдэд МАН-ыг М.Энхболд, Ж.Мөнхбат, Т.Гантулга, Х.Булгантуяа гэсэн дөрвөн хүн удирдахаар боллоо. Харин өнөөдөр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Сүхбаатар, Г.Оюунчимэг, Э.Мөнх-Оргил нарыг ажлаас нь чөлөөлж байна. Удахгүй МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлд хэн, хэн сонгогдсон талаар мэдээлэх болно.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (19)