Манай сурвалжлах баг Уул уурхайн яам, Газрын тосны газар, бусад сэтгүүлчдийн хамт Дорноговь аймагт байрлах Хамрын хийд, Хүслийн уулаар зочлоод ирлээ. Дэлхийд байдаг энергийн хоёрхон төвийн нэг нь Хамрын хийд бөгөөд ямарч үед хүмүүс зорьж ирсээр байдаг гэдгийг нутгийн олон хэлж байв. Мөн жил бүр л Хамрын хийд улам л хүрээгээ тэлж суварга, хийдийг нэмж байгуулсаар байгаа аж. Ингээд та бүхэнд Хамрын хийдэд зочилж, Шамбалын орон, Хүслийн ууланд аяласан сурвалжлагаа хүргье.
Ингээд муу бүхнээ ариусгаж өгөхийг залбиран мөн сэтгэл дотроо үргэлж тээж явдаг бүхий л сайн сайхан хүслээ бодож, уулын зүг архины дээжээ өргөсөн юм. Хамрын хийдэд очсон хүмүүс ар гэрийнхэн, найз нөхөд рүүгээ утсаар ярьж энерги дамжуулдаг гэлцдэг. Бид ч гэсэн ар гэрийнхэнтэйгээ холбогдож энерги дамжуулсан юм.
Далайн түвшнээс 872 метрийн өндөрт байх дэлхийн энергийн төв хүйс болсон овоонд гарч гурвантай мөргөж хүслээн даатгалаа. Улмаар бид “Үлэмжийн чанар”-ын таван бадгийг бүтнээр нь дуулж, “Шамбалын орон”-ы мөнгөн хаалгаар гарсан бидэнд аз жаргал оршино биз ээ. Ум сайн амгалан болтугай хэмээн буцлаа. Харин буцах замдаа хийдийн хашааны баруун хойно, дэлхийн энергийн хүйс болсон овооны баруун урд талд байх тойрог газарт хэсэг хугацаанд хэвтэж энерги хуралдууллаа.
Ингээд Ноён хутагтын сэнтий, Сакура цэцэглэдэг хөндийтэй танилцав.
Энэ сакуратай холбоотой нэг домог байдаг гэсэн. Догшин хутагт маань зөвхөн Монгол орноор яваад зогсохгүй, Манж Түвд зэрэг өвөрлөгч орноор аялан ном хэлэлцэн, эрдэм авъяасаа ард олонд түгээж байсан гэдэг. Хутагт маань зөвхөн номын эрдэмээс гадна одоогийхоор нинжагийн од шиг зэвсэгийг гаргууд эзэмшсэн байдаг гэдэг. Нэгэн удаа модны мөчирийг од шидэн тасар татахийг харсан нэгэн самурай хутагтыг бишрэн шавь орсон бөгөөд 3 жил шамбалын оронд шавилан суусан хэдий ч энэхүү эрдэмийг нь сурч чадаагүй гэдэг. Тэгээд нутаг буцахын өмнө багшдаа бэлэг болгон Сакура тарьж өгсөн гэдэг домогтой. Одоо хутагтын гэр музей-д тэр самурайн сэлэм хадгалагдан үлдсэн байдаг. Мөн дахин төрөөд гарсан хүмүүс тусгай хадан дээр очиж биеийнхээ бүхий л өвчтэй хэсгүүдийг үрж, өвчин зовлонгоо эдгээхийг даатгадаг аж. Бид ч “Нэг эхийн умайгаас төрж, нэгэн ахан дүүс боллоо” хэмээн гар гараасаа хөтлөлдөн өвчин эдгээгч хадан дээр очсон юм.
Хүслийн уулын тухай түүх янз бүрээр л яригддаг аж. Тухайлбал “Дээр үед нэгэн ядуу хүн ганц морьтойгоо энэхүү уулын бэлд амьдардаг байж. Гэтэл нэг өдөр ганц морийг нь хээрийн амьтад идчихэж. Ингээд өнөөх ядуу хүн ууланд мөргөж ганц ширхэг морио буцааж өгөхийг гуйн залбирчээ. Харин маргааш өглөө нь хүсэл нь биелжээ”. Энэ мэт олон домгийг агуулсан уул ажээ. Сонирхуулахад “Хүслийн уул”-нд долоон ямаа бэлчдэг гэдгийг нутгийн олон хэлж байв. Биднийг очиход ч хүзүүгээрээ хадагтай ямаанууд бэлчиж байсан юм.
Ийн бидний энерги хуримтлуулж, хүслээн даатгасан аялал өндөрлөсөн юм. Уншигч та ч Монгол орныхоо эдгээр сайхан газруудаар зочилж амжаагүй бол заавал нэг зорьж аялахыг уриалж байна. Энэхүү нийтлэлийг уншсан хүн бүхэнд сайхан энерги очих болтугай.
Хамрын хийд байрласан толгодод шилийн сайн эр цөллөгдсөн байжээ
Бид тус хийдийн хөтөчөөр ажилладаг нэгэн залуутай аялалаа үргэлжлүүлсэн юм. Түүний аав ч энэ хийдэд олон жил хөтөч хийсэн хүн байдаг аж. Хөтөчийн хэлснээр “Говийн ноён догшин хутагт Д.Данзанравжаа энэ хийдийг байгуулахаар багшаасаа асуужээ. Багш нь мод арвинтай, зүүн хойд талдаа дов толгодтой газар байгуул хэмээн айлдаж. Иймээс Хутагт маань бараа бологчидтойгоо Хамрын хийдийн баруун талд иртэл нэг хүн хэвтэж байхтай таарсан нь шилийн сайн эр байж. Энэ хүн тухайн үед Ар Монгол, Манж хоёрын хооронд явсан жинчдийг дээрэмдэж, татвар аваад, нутгийн ядарсан ард олонд тараагаад өгчихдөг байсан юмсанж. Үүнээс болж манжуудад баригдан есөн эрүү тулгагдаад, энэ газар оронд цөллөгт ирсэн учиртай хүн гэнэ. Ингээд Хутагт энэ газар орныг шинжиж үзтэл, нэгдүгээрт, зүүн хойд талаараа хүрэнтсэн, урдуураа ухаарсан дов толгодтой байсан нь багшийх нь хэлж байсантай таарчээ. Хоёрдугаарт, сайртай гол дагасан 108 хайлаас ургасан байв. Гуравдугаарт, шилийн сайн эрийн хэвтэж байсан газар гурван тийш сахиур мод зоосон нь гурван зүгээс халдлага ирэхгүй хэмээн үзэж 1820 онд Хамрын хийдийг байгуулсан” хэмээн тайлбарлаж өгөв. Ингээд цааш бид “Мээмэн овоо” гэж нэрлэгддэг овоог зорив.“Мээм овоо” сүсэгтэн олны сүүгээр “хувцасласан” байв
“Мээм овоо”-н дээр эмэгтэй хүн л очиж мөргөдөг, харин эрэгтэй хүн очдоггүй аж. Эмэгтэйчүүдийн идээ будаа, сүү цагаагаа өргөж, үр хүүхэд, хань нөхрөө даатган гуйдаг хийморийн овоо юм байна. Ингээд аяллын багт явсан бүхий л эмэгтэйчүүд “Мээм овоо”-ндоо мөргөж, сүсэглэн залбирсан билээ. Сүсэгтэн олны цацлаар сүүгээр “хувцасласан” эхийн мээм адил хэлбэртэй энэ хадан овооноос өөр газарт сүү өргөдөггүй учиртай юмсанж. Харин энэ овоог бүтээсэн учир нь “бүсгүй хүнийг урт үстэй, богино ухаантай гэж үзэн, тулганаас дээш гаргахгүй, сурч боловсрох эрх чөлөөг нь өгдөггүй байсныг зогсоож говийн ноён хутагт Д.Данзанравжаа бүтээсэн түүхтэй” гэв“Бодвений мэлмий”-г ширтэж, “Бие, хэл, сэтгэл”-ээр үйлдсэн гэмээ ариусгахыг даатгалаа
Ингээд “Шамбалын орон”-ы зүг хөтөч залууг дагуулан одлоо. Улмаар бурханы мэлмийн зурагтай, дотор талын хананд нь бурхдыг бүтээсэн “Шамбалын хаалга”-ны өмнө ирлээ. Харин үүнээс өмнө хашаан дотор байрлах дэлгүүрээр зочиллоо. Энд энерги шингэсэн гэх бүх л зүйл байлаа. Гэрийнхээ хаалганаас зүүдэг “Гурван мууг үйлдэхгүй” гэх сармагчин 4500, есөн эрдэнийн чулуу 1500, энерги шингэсэн бугуйвч 3000-10000, лааны суурь 6500 гээд л төрөл бүрийн л зүйл байв. Мөн будаа, арц хүжийг ч зарж байсан бөгөөд эндээс будаа бас бус хэрэгтэй зүйлсээ авсаар “Шамбалын хаалга”-ын өмнө байрлах бурханы мэлмийн өмнө ирлээ. Манай хөтөч “Энэ мэлмийг “Бодвений мэлмий” гэдэг. Галав юүлэхээс өмнө их гэгээрлийг олж байсан гуравдахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий энэ юм. Энэ мэлмийг ширтсэнээр засал номоо хийлгээгүй хүмүүст засал болж байдаг. Мөн хүн өөрийнхөө дотоод ертөнцийг эндээс нээж олдог. Тиймээс та бүхэн бодлоо төвлөрүүлж, мэлмийг ширтсэнээр хоёр хөмсөгний хооронд байгаа цагариг эргэх шиг, нүд нь ирмэж байгаа юм шиг, эсвэл хоёр хөмсөгний хүрээ буюу хамрын хар хүрээ нь олон янзын гэрлээр солигдох, туяарах зэрэг янз бүрийн мэдрэмж төрж магадгүй. Хэрэв тийн зүйл ажиглагдваас та энерги сайн байна гэсэн үг. Харин огт хөдлөхгүй бол эндээс сайн энерги хуримтлуулах хэрэгтэй” хэмээн айлдлаа. Ингээд мэлмийн өмнө байрлах дугуй зүйл дээр зогсож нэг нэгээрээ анхаарлаа төвлөрүүлээд мэлмийгээ ширтээд Шамбалын хаалганы зүүн талаар “Хэл, бие, сэтгэл”-ээр үйлдсэн гэмийг маань ариусгаж өгөөч хэмээн залбирсаар оров.“Үлэмжийн чанар”-ыг дуулж үлэмж их энерги хуримтлуулан буцав
Сонирхолтой баримт дурдахад, XVIII зуунд Унгарийн нэгэн жуулчин “Хамар” гэдэг газарт энерги байна хэмээн тодорхойлж байсан баримтыг таван жилийн өмнө хийдийнхэн олж мэдсэн байна. Үүгээр ч зогсохгүй Оросын эрдэмтэн Николай Рерих ч гэсэн энэ газарт энерги байгааг дурдаж байсан нь Монгол Улсад тэр дундаа Дорноговь аймагт “энергийн төв үйлчилж байгаа”-г гэрчлэх ажээ. Ингээд муу бүхнээ ариусгаж өгөхийг залбиран мөн сэтгэл дотроо үргэлж тээж явдаг бүхий л сайн сайхан хүслээ бодож, уулын зүг архины дээжээ өргөсөн юм. Хамрын хийдэд очсон хүмүүс ар гэрийнхэн, найз нөхөд рүүгээ утсаар ярьж энерги дамжуулдаг гэлцдэг. Бид ч гэсэн ар гэрийнхэнтэйгээ холбогдож энерги дамжуулсан юм.
Далайн түвшнээс 872 метрийн өндөрт байх дэлхийн энергийн төв хүйс болсон овоонд гарч гурвантай мөргөж хүслээн даатгалаа. Улмаар бид “Үлэмжийн чанар”-ын таван бадгийг бүтнээр нь дуулж, “Шамбалын орон”-ы мөнгөн хаалгаар гарсан бидэнд аз жаргал оршино биз ээ. Ум сайн амгалан болтугай хэмээн буцлаа. Харин буцах замдаа хийдийн хашааны баруун хойно, дэлхийн энергийн хүйс болсон овооны баруун урд талд байх тойрог газарт хэсэг хугацаанд хэвтэж энерги хуралдууллаа.
Ноён хутагтын сэнтий, Сакура цэцэглэдэг хөндийтэй танилцлаа
Эхийн умай. Энэ агуйгаар ороод гарахад дахин төрсөн мэт болох бөгөөд шинээр төрсөн хүүхэд ямар ч нүгэлгүй байдгын нэгэн адилаар ариусахыг билэгддэг бөлгөө. Ингээд Ноён хутагтын сэнтий, Сакура цэцэглэдэг хөндийтэй танилцав.
Энэ сакуратай холбоотой нэг домог байдаг гэсэн. Догшин хутагт маань зөвхөн Монгол орноор яваад зогсохгүй, Манж Түвд зэрэг өвөрлөгч орноор аялан ном хэлэлцэн, эрдэм авъяасаа ард олонд түгээж байсан гэдэг. Хутагт маань зөвхөн номын эрдэмээс гадна одоогийхоор нинжагийн од шиг зэвсэгийг гаргууд эзэмшсэн байдаг гэдэг. Нэгэн удаа модны мөчирийг од шидэн тасар татахийг харсан нэгэн самурай хутагтыг бишрэн шавь орсон бөгөөд 3 жил шамбалын оронд шавилан суусан хэдий ч энэхүү эрдэмийг нь сурч чадаагүй гэдэг. Тэгээд нутаг буцахын өмнө багшдаа бэлэг болгон Сакура тарьж өгсөн гэдэг домогтой. Одоо хутагтын гэр музей-д тэр самурайн сэлэм хадгалагдан үлдсэн байдаг. Мөн дахин төрөөд гарсан хүмүүс тусгай хадан дээр очиж биеийнхээ бүхий л өвчтэй хэсгүүдийг үрж, өвчин зовлонгоо эдгээхийг даатгадаг аж. Бид ч “Нэг эхийн умайгаас төрж, нэгэн ахан дүүс боллоо” хэмээн гар гараасаа хөтлөлдөн өвчин эдгээгч хадан дээр очсон юм.
“Хүслийн уул”-нд долоон ямаа бэлчээрлэдэг
Харин дараагийн зочилсон газар бол “Хүслийн уул”. Энэхүү уулын оргилд эрчүүд нь гарч, бүсгүйчүүд нь энгэр хэсэгт нь хүслээ шивнэдэг аж. Очсон бүх хүн өөрсдийн хүслээ цаасан дээр бичиж зориулалтын газар нь шатаах ёстой. Ингэж шатааж байхдаа ч мөн хүслээ шивнэж залбирдаг учиртай аж. Биднийг “Хүслийн уул”-нд очиход бараг л нар жаргаж байлаа. Гэвч харанхуйг үл тоон “Хүслийн уул”-ын оргил өөд мацаж хүслээ шивнэцгээсэн юм.Хүслийн уулын тухай түүх янз бүрээр л яригддаг аж. Тухайлбал “Дээр үед нэгэн ядуу хүн ганц морьтойгоо энэхүү уулын бэлд амьдардаг байж. Гэтэл нэг өдөр ганц морийг нь хээрийн амьтад идчихэж. Ингээд өнөөх ядуу хүн ууланд мөргөж ганц ширхэг морио буцааж өгөхийг гуйн залбирчээ. Харин маргааш өглөө нь хүсэл нь биелжээ”. Энэ мэт олон домгийг агуулсан уул ажээ. Сонирхуулахад “Хүслийн уул”-нд долоон ямаа бэлчдэг гэдгийг нутгийн олон хэлж байв. Биднийг очиход ч хүзүүгээрээ хадагтай ямаанууд бэлчиж байсан юм.
Ийн бидний энерги хуримтлуулж, хүслээн даатгасан аялал өндөрлөсөн юм. Уншигч та ч Монгол орныхоо эдгээр сайхан газруудаар зочилж амжаагүй бол заавал нэг зорьж аялахыг уриалж байна. Энэхүү нийтлэлийг уншсан хүн бүхэнд сайхан энерги очих болтугай.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (10)