Улаанбаатар
Өнөөдөр / 2015.05.30
21
Өдөртөө
3
Шөнөдөө

Есөн эрдэнийн Ганжуур судрыг Дэлхийн баримтат өвөөр батламжлав

2013 оны 11 сарын 9
    medee-2-Batlamj-gardav-300x200ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова Монголын соёлын үнэт өв болох Есөн эрдэнийн Ганжуур судрыг тус байгууллагаас “Дэлхийн баримтат өв”-д бүртгэсэн Батламжийг Гадаад харилцааны сайд Л.Болдод энэ сарын 07-ны өдөр албан ёсоор гардуулан өглөө.

Уг судар нь “Дэлхийн баримтат өв”-д Монгол улсаас бүртгэгдсэн гурав дах бүтээл боллоо. Үүний өмнө Лу гүний “Алтан товч”, “Монгол Шунхан Данжуур” судрууд уг жагсаалтад бүртгэгдээд байсан. Есөн эрдэнийн Ганжуурын хосгүй үнэт өв нь бурхан Шагжамуни болон түүний шавь нарын туурвисан 1161 зохиолыг 108 боть их цоморлиг зохиол болгон эмхтгэсэн асар том судрын чуулган юм. Бурхан шашны оройн дээд ном болох Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр урлажээ.
medee-2-Esun-Erdeniin-Ganjuur-300x255
 Харин ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөлөл жагсаалтад Монгол наадам, Хөөмэй, Бүргэдийн баяр, Уртын дуу, Морин хуур, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол лимбэний арга барил-битүү амьсгаа, Монгол тууль, ардын бүжиг Бий биелгээ, Цуур хөгжим тус тус бүртгэгдээд байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан