Уянгалаг хайрын дуунуудаар нь та бидний сайн мэдэх дуучин А Cool хоёр дахь бие даасан “Зүрхэнд” unplugged тоглолтоо хийх гэж байгаа билээ. Ингээд түүнээс энэ тоглолтынх нь талаар хэдэн зүйлийг асууж тодруулсан юм.
-Сайн байна уу? Тун удахгүй болох "Зүрхэнд" тоглолтынхоо талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?
-Юуны түрүүнд 24tsag.mn-ийг шимтэн уншиж суугаа та бүхэнд өдрийн мэндийг хүргье. Тун удахгүй миний хоёр дахь бие даасан "Зүрхэнд" нэртэй "unplugged" тоглолт болох гэж байна. Энэ удаа бид амьд тоглолт гэж юу байдагийг үзүүлэхийг зорин ажиллаж байгаа. Тоглолтын ард 50 гаруй хүн ажиллахын зэрэгцээ гаднаас мэргэжилтэн урьж авчирсан. Ерөнхийдөө бэлтгэл ажил 90 хувьтай явж байна. Хоёрхон хоног үлдсэн болохоор бид хүлээх л үлдэж байна даа. Ямартай ч энэ тоглолт маань залуучуудын хүсэн хүлээсэн гайхалтай тоглолт байх болно. Зүрхэнд тоглолт маань таны зүрх сэтгэлд хүрч чадна гэдэгт би итгэлтэй байна. Үзэгч та бүхнийгээ энэхүү тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна.
-Мэдээж тоглолт болгон өөрийн гэсэн өнгө төрх, сюрпризтай байдаг. Тэгвэл таны тоглолтын сюрпрайз юу байх вэ?
-Ер нь энэ тоглолт тэр чигээрээ сюрпрайз байх болно. Амьд тоглолт болно. Эхний дуунаас авахуулаад сүүлчийн дууг хүртэл ямар нэгэн фанаграмм тавихгүй, ам барихгүйгээр зөвхөн амьд хоолой дуугарна. Энэ бол мэдээж маш том сюрприз байна. Мэдээж энд маш надтай хамтарч дуулсан олон хамтлаг дуучид оролцоно. Бас би их сонин хүмүүстэй хамтарч дуулж байгаа. Мөн тоглолтын найруулгыг бодож байна. Түүнчлэн энэ тоглолт Зөөлөн хайр цомгийн баяртай давхцаж байгаа. Цомог маань хэвлэлтээс ирчихсэн, тун удахгүй худалдаанд гарна. Тиймээс Зөөлөн хайр цомогт багтсан дуунууд дуулагдахаас гадна сүүлийн үед гарсан шинэ дуунууд дуулагдана. Цоо шинэхэн хоёр гурван дуу эгшиглэнэ. Дээрээс нь нэмээд би Enrique Iglesias-ын хоёр дууг коверлож дуулж байгаа. Тэр нь үзэгчдэд бас сонин байх болов уу.
-Таныг саяхан автомашинд мөргүүлсэн талаар хэвлэлээр гарсан байсан. Бие тань сайн уу?
-Энэ бол ямар нэгэн тоглолтын реклам биш гэдгийг хэлмээр байна. Хүний амьдралд тохиолддог л зүйл. Түүнээс биш машинд дайрууллаа гээд сенсаацлаад тэрүүгээрээ хүмүүсийн сэтгэлийг татах гэсэн зүйл байхгүй. Монгол хүн амны билгээс ашдын билиг гэдэг. Зарим хүмүүс өөрийгөө рекламдлаа гэсэн зүйл бичсэн байна лээ. Уг нь монгол залуу осолд орчихоод байхад өөр ойлголттой баймаар юм. Гэхдээ би ямар ч байсан өнөөдөр эрүүл саруул байна. Тодорхой хэмжээнд эмчилгээ хийлгэсэн, тоглолтын дараа ч гэсэн эмчилгээ хийлгэнэ.
За баярлалаа
Дашрамд дуулгахад "Зүрхэнд" тоглолт энэ сарын 15, 16-нд АСА Циркт болох бөгөөд тоглолтын энгийн тасалбар 20 мянган төгрөгний үнэтэй байгаа бол VIP тасалбар 40 мянган төгрөг /CD дагалдана/-ний үнэтэйгээр www.easyticket.mn сайт, Hi-Fi сиди шопын бүх салбарууд болон АСА циркийн кассаар худалдаалагдаж байна.

Анар