Аав нь Завхан аймгийнх, ээж нь
Өвөрхангайнх. Өөрөө Архангайд төрж, Хөвсгөлд сургуульд орж, Улаанбаатарт
10 жилээ төгсөж, ОХУ, Англид их сургуульд сурч, Хэнтийн Өмнөдэлгэрээс
ажил амьдралын гараагаа эхэлсэн шинэ үеийн нэгэн тод төлөөлөгчийн фото
түүхийг 24tsag.mn-ийн Facelook булан онцолж байна. Улс орондоо
ардчилалыг эхлүүлж, Социалдемократ намын анхны дарга болж, УИХ-ын
гишүүн, Сангийн сайд болтлоо дэвшсэн ч соён гэгээрлийн замыг илүүд үзсэн
Баабарын гэрэл зургуудыг эргүүлье.
Аав: Түүний аав Бат-Эрдэнэ мал маллаж байгаад тэрэгчин болжээ. Тэгээд тухайн үеийн орос сургагч багш нартай ярилцсаар Орос хэлийг тун дажгүй сураад дунд сургуульд ч суралгүй их сургуульд орж хожим эрдэмтэн болжээ.
Ээж: Гартаа тоглоомтой, энгэртэй тэмдэгтэй ээждээ тэврүүлсээр...
Хүү: Бат-Эрдэнийн хүү системтэйгээр боловсрол эзэмшиж шинэ үеийн соён гэгээрүүлэгчдийн нэг болсон юм.
Намхан бас өндөр: Хөвсгөлийн найман жилийн нэгдүгээр ангийн сурагчдыг жагсаахад Б.Баабар хамгийн намхан байж. Дараа нь Улаанбаатар, ОХУ, Англи гээд бүх л сургуульд тэр намхан нь байж иржээ. Харин үзэл бодол, байр суурь, үнэлэмж хандлага нь үргэлж өндөр байсаар…
25 угсарч явах үе: Цагаан манжетик, улаан галстуктай таван онцын эзэн
Охид: Улс төрөөс хором ч гэсэн холдуулдаг охид нь.
Ах дүүсийн хүүхдүүд: Б.Батзаяа ганцхан Б.Баабараас л айдаг бас хүндэлдэг гэж ярих дуртай.
Аав: Түүний аав Бат-Эрдэнэ мал маллаж байгаад тэрэгчин болжээ. Тэгээд тухайн үеийн орос сургагч багш нартай ярилцсаар Орос хэлийг тун дажгүй сураад дунд сургуульд ч суралгүй их сургуульд орж хожим эрдэмтэн болжээ.
Ээж: Гартаа тоглоомтой, энгэртэй тэмдэгтэй ээждээ тэврүүлсээр...
Хүү: Бат-Эрдэнийн хүү системтэйгээр боловсрол эзэмшиж шинэ үеийн соён гэгээрүүлэгчдийн нэг болсон юм.
Намхан бас өндөр: Хөвсгөлийн найман жилийн нэгдүгээр ангийн сурагчдыг жагсаахад Б.Баабар хамгийн намхан байж. Дараа нь Улаанбаатар, ОХУ, Англи гээд бүх л сургуульд тэр намхан нь байж иржээ. Харин үзэл бодол, байр суурь, үнэлэмж хандлага нь үргэлж өндөр байсаар…
25 угсарч явах үе: Цагаан манжетик, улаан галстуктай таван онцын эзэн
Стильтэй залуу:
Баабар аравдугаар ангид байхдаа л киноны сургуульд явах туйлын хүсэлтэй
байж. 10-р ангиа төгсөх жил нь ирсэн киноны ганц хуваарийг нь Цэдэнбал
даргын хүү Зориг авчихаж. Ингээд өөр мэргэжил сонгохоос өөр зам
үлдсэнгүй.
Био химич:
Бал даргын хүүд мөрөөдлөө булаалгасан хүү ийм мэргэжил сонгожээ.
Аргагүйн эрхэнд сонгосон энэ мэргэжлээрээ цагтаа амжилт гаргаж оюуны
өмчийн олон алтан медаль хүртэж явсныг нь мэдэх хүн цөөн.
Сарлаг судлаач: Сарлагийн нойр булчирхайн физик химийн шинж чанараар судалгааны ажил хийж явсныг нь дурдвал олон хүнд сонин байх биз.
Дээлтэй эрдэмтэн: Хотод
өссөн эрдэмтний сэхээтэн хүү үсээ урт ургуулчихаад дээлээр гангараад
байх нь дарга нарт таалагддаггүй байж. “Дарга нарын уурыг хүргэж дээлээр
гангарах бүүр гоё” гэж хэлсэн нь түүний хэн болохыг илтгэнэ.
90 оны хувьсгал болоогүй бол: Эрдмийн мөр хөөсөн академич л болох байсан болов уу гэж өөрөө хэлсэн юм.
Бүү март. Мартвал сөнөнө:
Баабар энэхүү дуулиант нийтлэлээ Москвад аспирантурт сурч байхдаа 1987
онд гараараа бичиж Монгол руу илгээсэн байдаг. Харин түүнийг ардчиллыг
мөрөөдөгч нөхөд нь хувилаад хүн олон хүнтэй газар нааж олны хүртээл
болгож, эрх чөлөөний салхийг сэвэлзүүлжээ.
Хаан шалдан байна: Монголын нийгэмд энэ үгийг хамгийн анх хэлж гарч ирсэн цаг нь хорин намраар улиран одож.
Соцдекийн анхны дарга: Олон намын тогтолцоотой болохыг шаардаж түүнийгээ хэрэгжүүлсний дараа Социал демократ намын анхны дарга болов.
Лааз өшиглөгч: Тэр
2000 оны УИХ-ын сонгуулийн өмнө МУИС-ын өмнө лааз өшиглөж, цагаан
куртика, цагаан пүүз, саравчтай малгай өмсөж тамхи татан гудмаар алхаж
яваа реклам цацсан нь ихээхэн дуулиан дэгдээсэн юм. Харин тэр сонгуульд
Б.Баабарын зөгнөснөөр АН-ынхан бүгд лааз өшиглөгч болж ганцхан суудал
авсан юм. (Уг нь тэр рекламанд: Баабар одоо насны хувьд ч, сэтгэлгээний
хувьд ч жин үдийн нар нь голлосон өндөрлөгт хүрээд байна. Баабарын
жигдэрсэн эрчим хүчийг үндэсний эрх ашиг сайн сайхны үйлст зориулан
цалгиулж асгалгүй сааж авах цаг. Бүү удаашир. Удааширваас сааль алдмой!
Лодонгийн Түдэв) гэдэг юм.
Дөчөөс дээш насныхан үхвэл манай нийгэм эрүүлжинэ: Тэр ингэж хэлээд ихээхэн дуулиан шуугианы эзэн болсныг олон хүн мартаагүй.
Хурим: Соц үеийн энгийн л нэг хурим
Сонголт: Бие биенийгээ зөв олсон ханиуд гэж өөрсдийгөө тодотгодог. Бас гэргийнхээ талаар юу гэж хэлснийг дараагийн тайлбараас хараарай.
Баабар: Надад байж болох юмны хамгийн дээд тал нь миний эхнэр.
Үнсэлт: Баабар ч бас олны нүдэн дээр үнсэлцдэг. Гэхдээ гадаадад.Хурим: Соц үеийн энгийн л нэг хурим
Баабар: Надад байж болох юмны хамгийн дээд тал нь миний эхнэр.
Охид: Улс төрөөс хором ч гэсэн холдуулдаг охид нь.
Ах дүүсийн хүүхдүүд: Б.Батзаяа ганцхан Б.Баабараас л айдаг бас хүндэлдэг гэж ярих дуртай.
Шооч: “Байгалийн гамшиг”, “Элсний 13”, “Харвардын коммунист” гэх мэт нэр хоч бол түүний бүтээл.
Шүүмжлэгч: “Баабарын илдэнд өртөөгүй өршөөгдсөн ганц хүн би” гэж Б.Лхагвасүрэн гуай нэгэнтээ хэлсэн удаатай. Үнэний ортой.
Зохиолч, орчуулагч: Жүжиг, орчуулга, кино гээд утга зохиолын олон төрлөөр авьяасаа сорьсон. Тал талын сонирхолтой хүн гэдэг нь дараагийн тайлбаруудаас харагдана. Орчуулсан бүтээлүүд нь хуушуур шиг зарагддаг гэвэл хэтрүүлэг болохгүй.
Түүхч, нийтлэлч: “Нүүдэл суудал” бол түүний нэрийн хуудас. Энэ номын тухайн АНУ, ОХУ, Унгар, БНХАУ гээд олон оронд шүүмж гарсан. Ганцхан Монголд л шүүмж гараагүй. Зүгээр л үзэн ядаад байдаг юм гэж тэр нэгэнтээ хэлсэн удаатай. Түүнийг нийтлэлийг хүлээж унших гэсэн хүмүүс мянга мянгаараа тоологдоно. Энэ хэмжээгээрээ түүний нөлөөллийн хүрээ татагдана.
Бизнесмен: “Непко” хэмээх хэвлэлийн том компани байгуулав. Энэ бол их гарын бизнесийнх нь зах зух.
Зуршил: Маш олон номыг нэгэн зэрэг уншдаг зуршилтай. Нэгийг нь орондоо, нэгийг нь жорлондоо, нэгийг нь гал тогоондоо, нэгийг нь ажил дээрээ гэх мэтээр тарааж тавьж байгаад уншдаг аргатай.
Ам тангараг: " Улс төрд дахиж оролцохгүй. Тэгж өөрийнхөө амьдралыг хөнөөгөөд яахав. Зүгээр амьдарч болж байхад заавал хулгай хийж амьдарна гээд зүтгээд байх муухай ш тээ. Муу юм хийгээгүй байж л хүн айхгүй ш тээ. Хулгайчийн амьдрал муухай ш тээ. Хэзээ баригдчих бол гээд даруухан загнаад явахгүй бол болохгүй" гэсэн юм.
Төрийн соёрхол: Ардчиллын төлөө хамтдаа зүтгэж явсан андаасаа авав. Харин ард түмэн алга ташсан юм.
Нас нэмэхийн хирээр…: Сүүлийн жилүүдэд “Бодь мөрийн зэрэг”, “Агнистын гэгээ” гэх мэт Буддын шашны олон номыг орчуулж бурханы шашныг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулах болов.
Он цагийн зөрүү: “Бүү март, мартвал сөнөнө”, “Хаан шалдан байна” хэмээн улс төрд орж ирсэн тэрээр “Гэрэл нэм” хэмээн хэлэх дуртай болж улс төрөөс холдлоо. Гэвч нийтлэлүүдээс нь улс төр нэвт ханхалсаар…
Өөрийнх нь үг: “Би л лав онгироо. Би л лав даруу биш. Жин уруудаж барилдах дургүй. Энэ хорвоог бардам туулах ёстой”.
Сэтгэгдэл (88)